УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар багш нарын цалинг нэмэх, эсэх асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид боловсролын салбарын шинэчилэл дээр анхааран ажиллаж байна. 1 сая гаруй цалинтай багш нарын шаардлагыг зүй ёсны гэж бид хүлээн авч байгаа. Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын нэмэгдэл, бүтцийн шинэчлэл зэрэг бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг олон улсын жишигт ойртуулах нөхцөл бүрдэж байна. Энэ бол улс орны ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт” гэх мэдээллийг өглөө.