Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэсарын 12-ноос толилуулна. ИнгэхдээТөрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах аж. Уг жүжгийг сэргээж, дахин олны хүртээл болгох санаачилгыг “Бавуугийн Лхагвасүрэн” сангаас гаргасан бөгөөд УДЭТ-ынхан эл хүсэлтийн дагуу 95 дахь үзвэрийн жилээ“Үгүйлэгдсэн хайр”-аар нээж буй гэнэ.
“Үгүйлэгдсэн хайр” бол монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, уучлал, мөнчанарыняруу илэрхийлэл болсон бүтээл билээ. Мөн яруу найрагчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэхээрээонцлогтой гэнэ.
Эл жүжгийг найруулагч Э.Санчигдан 1988 онд тайзнаа анх амилуулж байсан бол Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж 2015 онд сэргээж, олны хүртээл болгож байв.
Э.Сондор