Энэ жил 4 аймагт хэрэгжих “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ
Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээлтээ хийлээ.
2026-06-19
Юанийн ханш 535 төгрөгт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэв
Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулраад байна. Мягмар гарагт Монголбанкнаас зарласан юанийн хаалтын албан ханш 529.18 нэгжийн түвшинд хүрсэн нь 2023 оны II сарын дээд цэг болох 519.75 нэгжээс дахин 10-аар суларсан үзүүлэлт боллоо. Тэгвэл өчигдөр 14.00 цагийн үед Төвбанкны албан ханш 529.15-тай байсан бол арилжааны банкуудын бэлэн бус ханшаар нэг юань авах нь 526.90, зарах нь 530.70, бэлнээр зарах нь 533.60 төгрөг байв. Харин “Найман шарга” валютын захад өчигдөр нэг юанийг 531 төгрөгөөр авч, 535-аар зарж байсан юм.
2026-06-18
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсжээ
Манай улсын мөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9, харилцах 2.9, валютын харилцах 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөө банканд хадгалах сонирхол өндөр буй юм. Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наядад хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн гэнэ.
2026-06-17
Залуучуудын бизнесийг дэмжихэд 80 сая ам.долларын санхүүжилт олгоно
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) Монгол Улсад 80 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг дотоодын банкаар дамжуулан аж. Залуучуудын ажлын байр, бизнес эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зээлийн үүсвэр чиглэх юм.
2026-06-10
Инфляцын түвшин 11.2 хувьтай байна
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Энэ үеэр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн төдийгүй дотоодын инфляц сүүлийн саруудад хоёр оронтой тоонд хэлбэлзэж буйг тодотгосон байна. Эл өсөлтийн 60 орчим хувийг хүнсний барааны үнийн хөөргөдөл дангаар бүрдүүлж байгаа юм.
2026-06-10
Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 5.5 хувьтай байх төлөвтэй гэв
СБХБ) “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайлангаа олон нийтэд танилцуулав. Тодруулбал, 2027 он хүртэл Монгол Улс ба Төв Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсөж, геополитикийн нөхцөл байдал тогтвортой байх таамаглал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгуудаас бид өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэйг эл тайланд онцолжээ. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт дээшлэхэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн нь голчлон нөлөөлөх гэнэ.
2026-06-05
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч, дээд түвшнээ шинэчлэв
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 7.7 тэрбум ам.долларт хүрч, дээд түвшнээ шинэчлэв. Он гарсаар нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүний орлого, гадаадын хөрөнгө оруулалт өсөхтэй зэрэгцэн импортын өсөлтийн хурд удааширснаар валютын нөөц жилийн эхнээс 10.39 хувиар өсөөд буй юм.
2026-06-05
ХААН Банк хиймэл оюуныг амжилттай нутагшуулсан туршлагаар олон улсад тэргүүллээ
Дэлхийн банк санхүүгийн салбарт цахим үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллагуудыг тодруулан өргөмжилдөг “The Digital Banker” сэтгүүлээс ХААН Банкийг харилцагчийн туршлагад Gen AI технологийг амжилттай нэвтрүүлсэн “Зүүн Азийн шилдэг банк”, “Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар тус тус шалгарууллаа.
2026-05-26
“Kincora copper” Монгол дахь бүх хөрөнгөө худалдахаар хэлцэл эхлүүлэв
Австрали, Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хайгуулын компани болох “Kincora copper” Монгол дахь бүх охин компаниа худалдахаар 10 сая ам.долларын шаталсан хэлцэл эхлүүлснээ зарлав. Энэхүү хэлцлийн хүрээнд Монголын “Түмэн айл коул” компаниас эхний 1.5 сая ам.долларын буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөр хүлээн авсан байна.
2026-05-21
Эдийн засаг 7.9 хувиар өсжээ
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 33.6, үйлчилгээний салбарынх 4.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-05-20
Ц.Түмэнбаяр паралимпийн шатрын анхдугаар тэмцээнд улсын аварга боллоо
Монголын шатрын паралимпийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутгийн нийт 78 тамирчин оюунаа сорив. Эрэгтэй, эмэгтэй тоглогчид харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
2026-05-19