Монгол, Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын захидал солилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
2023-10-11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх юм.
2023-10-10
Монгол Улс логистикийн индексээр 30 байр урагшилжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбох асуудалд онцгойлон анхаарч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар 30 байраар урагшилжээ.
2023-10-06