Тэрбумтан “төрүүлдэг” төрийн орон зайг хувийн хэвшлийнхний өрсөлдөөний талбар болгоно
Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний шилдгүүд өнгөрсөн долоо хоногт тодров. Манайд төдийгүй олон улсад тодорхойгүй байдал үүсгэж, бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн томоохон сорилт дагуулсан “цар тахлын” гэгдэх хэдэн жилийн дараа тэд хийсэн, бүтээснээ үнэлж, дүгнэсэн нь энэ.
2023-05-22
Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, танилцуулахыг үүрэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа.
2023-05-21
УИХ-ын гишүүн Т.Доржханд хүүгийнхээ зээлийг барагдуулна гэв
“Миний хүү дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Кэмбрижийн их сургуульд 2019 онд тэнцэж, журмын дагуу зээл авсан. Аав нь 2020 онд УИХ-ын гишүүн болоход өөрийн саналаар зээлээ зогсоосон. Үүнийгээ төлөхөөр мөнгө цуглуулж байгаа. Ирэх намар гэхэд төлж дуусгах боломжтой гэсэн. Хэрэв чадахгүй бол би хүнээс зээлээд төлчихнө”
2023-05-19
УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр уулзаж, ярилцан, улмаар парламентын гишүүдийг 126 болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тэднээс 76-г нь мажоритар, 50-ийг нь пропорциональ хувилбараар сонгох тухайд ч талууд зөвшилцөлд хүрсэн байна.
2023-05-18
Тойрог тойлсноос том бодлого ярьсан нь дээр
Гэхдээ улстөрчид улаан нүүрээ улалзуулах нэг хэрэг. Харин төр, түүний байгууллагуудын легитим чанар алдагдаж, хүлээн зөвшөөрөгдөх, эсэхдээ тулж буй нь том аюул. Ерөнхийлөгч, УИХ, хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд, улс төрийн нам гээд бүгдэд нь итгэх итгэл эрс муудаж байна. Жишээ нь, “Сант марал”-ын судалгаанаас харахад 2010 онд оролцогчдын 22.3 хувь нь УИХ-д огт итгэдэггүй гэж хариулж байсан нь 2023 онд 42.2 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, өвс өгсөнгүй гэж загнуулан, хөөгдөж буй гишүүн Ш.Адьшаагаас илүүтэй иргэд өөрсдийнхөө сонгосон, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэхээ больж, хүлээн зөвшөөрөхгүйдээ харааж, зүхэж буй хэрэг.
2023-05-17
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаргийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийж, Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, шатлалыг нь багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Уулзалтад оролцсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй.
2023-05-16
Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг ил болгов
Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга нарын гаргасан, газар олгохтой холбоотой захирамжийг ил тод болгох юм байна. Цаашлаад тухайн газарт ямар барилга, байшин байгааг ч нэгтгэн мэдээлэх гэнэ. Улмаар “Шил” ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллүүдийг задлан шинжилж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар төлөвлөжээ.
2023-05-16