Г.Дамдинням: 55 дугаар тогтоолоор биржийн арилжааг илүү дэмжсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэл хийж, Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцаав. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд тухайн бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулахаар уг тогтоолд тусгасан аж.
2025-10-07
БНХАУ-д хар салхины улмаас 350 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
БНХАУ-ын Гуандун болон Хайнань мужид Матмо хар салхины улмаас 350 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Үндэсний цаг уурын төвийнхний мэдээлснээр Гуандун мужийн Жаньжян хотод өнгөрсөн ням гарагт салхины хурд цагт 151 км-т хүрч ширүүссэн байна. Улмаар “улаан” буюу хамгийн аюултай түвшний сэрэмжлүүлэг гаргаж, орон нутгийн бүх нислэгийг цуцлан, нийтийн тээвэр болон үзвэр, үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон аж.
2025-10-07
Багш нар Төв талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлана гэв
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан Төв талбайд өнгөрсөн сарын 28-нд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл эл жаг¬саал төдийлөн үр дүнд хүрч чадаагүй учраас багш нар Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлахаар болжээ.
2025-10-07
Утаажилтын бүсээс 223 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ
Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 37 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь аварчээ. Мөн 223 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна.
2025-10-07
Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмэх гэв үү
Нийслэлд төдийгүй орон нутагт зарим шатахуун түгээх станц (ШТС)-д АИ-92 төрлийн шатахуун хомсдож, олгохгүй байна гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, иргэн А өнгөрсөн ням гаргийн орой Офицерын автобусны буудлаас эхлээд зүүн тийш “Петровис”, “Сод Монгол” зэрэг хэд хэдэн станцаас АИ-92 шатахуун авах гээд чадаагүй тул АИ-95 шатахуун авахаас өөр аргагүйд хүрчээ.
2025-10-07
Дональд Трампыг дүрсэлсэн зоосны нооргийг танилцуулав
АНУ тусгаар тогтнолоо баталгаажуулсны 250 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампыг дүрсэлсэн нэг ам.долларын зоос үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын Сангийн яамнаас эл зоосны нооргийг өнгөрсөн баасан гарагт танилцуулжээ. Зоосны нэг талд “Fight, fight, fight” гэж бичсэн бөгөөд Трампын толгойны ард Америкийн далбааг дүрсэлсэн байна. Харин эсрэг талд нь liberty буюу эрх чөлөө, in god we trust буюу бид бурханд итгэдэг хэмээн бичжээ.
2025-10-06
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ.
2025-10-06
ШИЛМЭЛ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ СОНИРХООРОЙ
Бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололттой хослуулан төрөлжүүлэн үржүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах зорилгоор “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлагахудалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийнх энэ амралтын өдрүүдэд буюу 3, 4-нд Дархан-Уул аймагт болох нь.
2025-10-03
Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль, дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч чадавхжуулж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2025-10-03
“Mongolian gallery” дэлгүүрийг Канадад нээлээ
Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын худалдан авагчдад таниулах зорилготой “Mongolian gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотноо нээжээ. Бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяанарын санаачилгаар нээсэн эл дэлгүүр нь үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд шууд нийлүүлэх гүүр болж буйгаарааонцлогтой. Тус дэлгүүрт “Ханбогд”, “Бүүвээ”, “Maral design”, “Жинс Мөрөн”, “Warm” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж буй гэнэ.
2025-10-03
Гамшигт үзэгдлийн улмаас эдийн засагт учруулсан хохирол 47 хувиар нэмэгдэв
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж дэлхийн дахинаанэмэгдэж буй. Манай орны хувьд ч сүүлийн 10 жилд (2015-2024) тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувиар нэмэгджээ. Эл хугацаанд эдийн засагт учруулсан хор хохирол 47 хувиар өссөн байна. Иймд Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагаас “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж, Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт ажиллаж буй юм.
2025-10-03
54 жилийн дараа барианд орсон нь
Олимпын холын зайн (марафон) гүйлтийнодоогийн дээд амжилтыг2024 оны Парисын тоглолтоор тогтоосон Этиопын тамирчин Тамират Тола эзэмшиж байдаг юм. Тэрбээр 45 километр 195 метр зайг хоёр цаг зургаан минут 26 секундэд туулжээ. Гэлээ ч бараг 55 жил болж байж барианд орсон Японы гүйгч Сизо Канакүриг хөнгөн атлетик сонирхогчид одоо хэр нь мартдаггүй. 1936 онд Берлинд болсон олимпын тоглолтод Японы тугийн дор өрсөлдсөн Сон Ги Чоныг ялсан гэж үзсэн аж. Энэ хүн солонгос үндэстэн ч тухайн үед эх орон нь Японы колони байсан болохоор түүний нэрээр тэмцээнд орсондоо ихэд ичиж байсан гэдэг.
2025-10-03