Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монгол, Бельгийн эрдэмтэд түүх, соёлын өвийг хамтран судална

Монголын түүх, соёлтой холбоотой архивын баримт, эх сурвалжийг судлах чиглэлээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Бельги улсын Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төв (KADOC)-ийнхөнтэй хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Лёвен хотод ажиллаж, KADOC төвийн захирал, профессор Йорис Колла болон Гүйцэтгэх зөвлөлийн дарга, профессор Барт Раймакерс нартай уулзсан байна.
2026-11-02

Нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.11.02/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
2026-11-02

“Aurum foundation” платформоор дамжуулан санхүүгийн луйвар хийж болзошгүй”

Санхүүгийн зохицуулах хорооноос “Au­rum foundation” нэртэй платформоор дамжуулан хөрөнгө оруулалт татаж байгаа нь санхүүгийн луйврын шинжтэй үйлдэл байх магадлалтайг мэдээллээ. Тодруулбал, иргэд, залуусыг хиймэл оюунд суурилсан aurum.foun­dation гэсэн платформоор виртуал хөрөнгийн арилжаа хийн, хөрөнгө оруулж сард 10-17.5 хувийн өгөөж хүртэхийг санал болгож байгаа аж.
2026-11-02

Ирэх оны төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлжээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахиа хэлэлцэж, дараагийн шатанд шилжүүлэв. Тодруулбал, Төсвийн байнгын хороо өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдийн дэмжсэн саналуудад үндэслэн төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардлыг тохируулах, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг урсгал зардалд шилжүүлэх зэрэг 10 багц санал боловсруулсан байна.
2026-11-02

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.26-2026.11.01) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-11-02

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд нээнэ

Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) хооронд тус байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийг ХХААХҮЯ-ны төлөөлөл болон дээрх байгууллагын удирдлага Ром хотноо болсон “Дэлхийн хүнсний форум”-ын үеэр баталгаажуулжээ.
2026-11-02

Энэ сараас гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

Энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэрэгжиж эхлээд есөн жил болж байна.
2026-11-02

Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болов

Манай улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэлийг амжилттай дүүргэж, шилдэг төгсөгчөөр шалгарлаа. Тэрбээр сургалтын хугацаанд сахилга бат, бие бялдар, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан бөгөөд ёслолын жагсаалд салааныхаа тугийг агсан, тэргүүн эгнээнд алхах хүндтэй үүрэг хүлээжээ.
2026-11-02

Нөмрөгт өвс, тэжээлийн цэг байгуулах нь

Нөмрөгийн дархан цаазат газарт зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээлийн цэг байгуулахаар болсныг БОУАӨЯ-наас мэдээллээ. Тус бүсэд гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж буй мэргэжлийн шинжээчдийн багийнхан дархан цаазат газрын 30 орчим хувь нь галд өртөөгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад буй.
2026-11-02

“Сэтгүүлчид эрх мэдэлтнүүдийн суртал ухуулагч болох ёсгүй”

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс “Чөлөөт хэвлэл, ардчиллын баталгаа” уриан дор “1000 сэтгүүлчийн форум”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
2026-11-02

“Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолтоо толилууллаа

Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “Hu” хамтлаг Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа.
2026-11-01

Хотын соёл, урлагийн өвийг мөнхлөх “Улаанбаатар” пянзыг танилцуулав

Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой өчигдөр боллоо. Эл өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэн, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.
2026-11-01

Батноров сумынхан 200 хүүхдийн, орчин үеийн цэцэрлэгтэй боллоо

Хэнтий аймгийн Батноров сумд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, энэ сарын 27-нд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Комиссынхны өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг үндэслэн ийн ашиглалтад оруулсан байна.
2026-10-31

Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг хөв цөөрөм байгуулав

“Монгол-99” нийгэмд үйлчлэх статустай төрийн бус байгууллагынхан Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумын зааг нутагт зэрлэг амьтдыг ундаалах худаг гаргаж, ухаалаг хөв цөөрөм байгуулжээ. Уг ажлыг хийхэд 100 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид тэд Монгол орны говь, цөлийн бүсэд ийм 99 хөв цөөрөм байгуулах зорилт тавьсан аж.
2026-10-31

Герман, Францад суралцагчдын гавьяа, хэлмэгдүүлэлтийн түүхийг хэлэлцэв

Монголоос 35 оюутан 1926 онд Герман, Франц улсыг зорьж, Европын боловсрол, шинжлэх ухаан, соёлтой танилцсан нь манай орчин үеийн сэхээтнүүдийг бэлтгэх, өрнөдийн орнуудтай харилцах суурийг тавьсан түүхэн үйл явдал байв. Тэдний эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гашуун түүхийг эргэн судлах зорилготой “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
2026-10-30

149 дүгээр сургуулийнхан дулаанаа хийгээр, цахилгаанаа нарны үүсгүүрээр шийджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр сургуулийнхан эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн загвар, жишиг болжээ. Учир нь 149-ийнхөн дулаанаа хийн халаагуураар, цахилгаанаа нарны эрчим хүчээр бүрэн шийдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Уурын зуухаар галладаг байхад өдийд цонхоо ч онгойлгож чаддаггүй, маш хүйтэн.
2026-10-30

Гурван хүн шороонд дарагдаж нас барсан хэрэгт захиралд нь ял шийтгэлээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумд өнгөрсөн тавдугаар сард цэвэр, бохир усны шугам сольж байсан 36 настай Б, 44-тэй Б, 50-тай Б нар шороонд дарагдаж, газар дээрээ нас барсан юм.
2026-10-30

ББСБ-ын хөрөнгө 150 дахин өсжээ

Банк болон ББСБ-ын олгосон зээлийн бүтэц сүүлийн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ноос товч гаргажээ. 2006 онд улсын хэмжээнд иргэдийн зээл ДНБ-ий 12.7 хувьтай тэнцэж байжээ.
2026-10-30