Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Тост, Тосон бумбын нурууг ЮНЕСКО-д бүртгүүлэв 

Парагвай улсын Хернандариас хотод энэ сарын 3-6-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар манай улсын Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэснийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлэв. Ингэснээр тус сүлжээнд Монголоос бүртгүүлсэн байгалийн нөөц газрын тоо 13 болов. 
2026-06-15

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын мэдээгээр зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
2026-06-15

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1675 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 08- 14-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийт 1675 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
2026-06-15

18 настай Б.Тэлмэн Улаанбаатараас Бор-Өндөр лүү гүйж байна

Олон хоног хүсэн мөрөөдсөн томоохон зорилгоо биелүүлэхийн тулд зориг шулуудан Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл нийт 350 км замыг туулахаар гүйж буй хүүг Б.Тэлмэн гэдэг. Тэрбээр энэ хавар 12 дугаар ангиа төгссөн бөгөөд энэ сарын 12-нд хотод улсын шалгалтаа өгчхөөд 15.00 цагийн үед Налайхаас гарч, эхний өдөр 70 орчим км зам гүйжээ.
2026-06-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 13-15-нд айлчилж байна. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпиний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн төрсөн өдрийн мэндчилгээг уламжилсан аж. 
2026-06-15

Цахилгаан, дулааны үнийг энэ сарын 5-наас таван хувиар нэмжээ 

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан, дулааны үнийг энэ сарын 5-наас эхлэн таван хувиар нэмжээ. Шинэчилсэн тооцооллоор цахилгааны үнийг нэг кВт тутамд 11 төгрөгөөр нэмж, 224 болгосон байна. Харин дулааны үнийг ам метр тутамд 25 төгрөгөөр нэмснээр 531 төгрөг болгов. Ингэснээр дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын төлбөр дээр 2300-2500 төгрөгийн нэмэлт ачаалал ирэхээр байна.
2026-06-15

Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар огт зорчуулахгүй 

Мопед, суррон, скүүтер зэрэг бичил цахилгаан хэрэгсэл бидний амьдрал, тэр дундаа авто замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож, хэн бүхэнд хамаатай болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр та тухайн хэрэгслүүдийг унаж хөдөлгөөнд оролцдоггүй байж болох ч явган хүний замаар амар тайван алхаж чадахгүй байгаа биз. Ингэлээ гээд тас хориглож болохгүй. Залуусын сонголт болсон эдгээр тээврийн хэрэгслийг хууль, эрх зүйн хувьд хэрхэн зохицуулж, аюулгүй байдлыг хангах вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болжээ. 
2026-06-12

“Азийн аялал жуулчлалын форум-2026” эхэллээ 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгж­лийн нийгэмлэг, Хонконгийн Политехникийн их сургууль хамтран энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Азийн аялал жуулчлалын форум-2026” эрдэм шинжилгээний салбар хуралдаанаар өчигдөр эхэллээ. 15 дахь удаагийн форумд салбарын судлаач, эрдэмтэн, төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 120 гаруй хүн оролцохоор бүртгүүлснээс аялал жуулчлалын боловсрол, судалгааны чиглэлээр дагнадаг 30 гаруй мэргэжилтэн өчигдөр бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөлт, зах зээлийн чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
2026-06-12

Румын улсын Засгийн газрын тэтгэлэг зарлав

Румын улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд тэтгэлэг олгохоор болжээ. Манайд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс сонгон суралцах бол давуу тал бөгөөд тэтгэлгийг бакалаврын хөтөлбөрт тав, магистрынхад гурав, докторынход хоёр оюутан байхаар хуваарилсан байна. Бакалавр, магистрын тэтгэлэгт румын хэлний нэг жилийн бэлтгэл хугацаа өгөх бол докторын хувьд англи, эсвэл франц хэлээр хичээлээ үзэх боломжтой аж. Мөн суралцагч өөрөө хүсвэл нэг жил румын хэлний бэлтгэлд хамрагдах боломжийг ч нээлттэй үлдээжээ. 
2026-06-12

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнд саатаарай

Улаанбаатар болон БНСУ-ын Гуанжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Гуанжу хотын Уран зургийн музейн санаачилсан “Соёлт хот Гуанжу” олон улсын төслийг 2015 оноос хойш БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Японы Фүкүока, Италийн Торино, Тайландын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай хэрэгжүүлж, орчин үеийн урлагаа сурталчилж ирсэн түүхтэй. Уг үзэсгэлэнг 2026 онд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. 
2026-06-12

Кино театрууд эзгүйрэх үү

Дижитал, MP3 хөгжим хэрэглээнд нэвтрэх үед “Пянз, пянз тоглуулагч одоо хэнд ч хэрэггүй боллоо. Музейд тавивал таарна” гэж байв. 1970-аад онд илүү нарийвчлал, хямд өртөгтэй электрон бугуйн цаг гарч, ухаалаг утсаараа зураг дарах боломжтой болоход механик цаг, гэрэл зургийн аппарат зах зээлээс шахагдсан. Гэвч өдгөө дуу хөгжмийг пянзаар сонсох, ном уншихдаа цаасыг нь имрэх, улаан өрөөнд зургаа угаангаа хальсаар гэрэл зураг авахыг илүүд үзэх болсон зэрэг нь бүхэлдээ тансаг хэрэглээ, чамирхал болжээ.
2026-06-12

Бөөн ялалт айсуй 

Анагаахын шинжлэх ухаан сүүлийн үед эрчимтэйгээр урагшилж шинэ нээлт, бүтээгдэхүүнүүдэд “дарагдаж” байгаа талаар олон улсын хэвлэлүүд, тэр дундаа мэргэжлийн түвшний алдартай сэтгүүлүүд нийтэлж байна. Тухайлбал, орос эрдэмтдийн бүтээсэн олон миеломыг эмчлэх эмийн клиник туршилт болон энэ чиглэлийн оземпик (оzempic), томууг дарах ксофлуза (хofluza буюу олон улсын нэршил нь балоксавир марбоксил.
2026-06-12

Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2026-06-12

Ажилгүйдэл өсөхөд зайнаас ажиллах чиг хандлага голчлон нөлөөлжээ

Цар тахлаас хойш залуучуудын дунд ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй зэрэгцэн цахимаар, зайнаас ажиллах чиг хандлага эрчимжээд буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны “Liberty street economics” судалгааны багийнхан шинжилжээ.
2026-06-12

“Улаанбаатар хакатон”-ы шилдгүүд тодорлоо 

Залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх замаар хотын тулгамдсан асуудлыг техник, технологи, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар хакатон-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИСийнхны хамтран зохион байгуулсан тус уралдаанд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн байна
2026-06-12

Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн болоод батлах гэж байна

Насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг Боловсролын сайд П.Наранбаярын үеэс ярьсан билээ. Хуулийн төслийг анхлан боловсруулахдаа Австралийн хэрэгжилт, үр дүн муутай хуулийг эш үндэс болгосон нь эдүгээ маргаан дагуулаад байна. Тодруулбал, гурван удаа хэлэлцүүлсэн гэх Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг маш хянуур боловсруулж, тэр дундаа хууль баталсны дараах үр нөлөөний судалгаанд үндэслэхгүй бол ямар ч үр дүнгүй, эсрэгээрээ хүүхдийн эрх зөрчих, цаашлаад сэтгэл зүйд нь ч дарамт учруулж болзошгүй гэдгийг эрх зүйчид, холбогдох албаныхан хөндлөө. 
2026-06-12

Хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлоход НҮБ-тай хамтрах нь

Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, эсрэгээ­рээ салалтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэж, алслагдсан орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендерийн тэгш бус байдал алдагдсан зэрэг хүн зүйн сорилттой тулгарч буйг мэргэжилтнүүд ярих болсон. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифийг өчигдөр хүлээн авч уулзав.
2026-06-12

ЭМДС-гийн 2025 оны санхүүгийн тайланд 442.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газрынхан төсвийн ерөнхийлөн захи­раг­ чийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа audit.mn сайтад ил тод байршуулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч 32 албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн аудитаар олонх буюу 20 нь “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт 147 албан шаардлага, 119 зөвлөмж, төлбөрийн 25 акт хүргүүлсэн бол гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэжээ.
2026-06-12