Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“E-Mongolia”-г хуурамчаар үйлдсэн залуусыг шалгаж байна

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ болох “E-Mongolia” аппликэйшнийг дуурайлган хийж, хуурамч мэдээлэл гаргаж байсан залуусыг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэд дуураймал аппликэйшнээсээ иргэний, жолооны үнэмлэх, банкны лавлагаа зэрэг мэдээллийг гарган хүүхэд залууст худалдан борлуулсан нь тогтоогдсон аж.
2026-07-01

Соёмботой уулыг сэргээн буджээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Соёмботой уулын соёмбо тэмдэг, Монгол бичгийн өнгө үзэмжийг сэргээн будаж, өнгө заслын ажлыг гүйцэтгэжээ.
2026-07-01

Монголын иргэний регистрийн дугаар ашиглан амьдарч байсан тува эрийг илрүүлжээ

Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг ашиглан 20 жилийн турш манай оронд амьдарсан гадаадын иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.
2026-07-01

ТЦА-ны даргаар хурандаа Б.Ганчулууныг томиллоо 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр тушаал гаргаж ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилсөн. Тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулууныг чөлөөлж, АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилсон юм.
2026-07-01

Монгол, Канадын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэв 

Агаарын тээврийн тухай Монгол Улсын болон Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд тус улсын Гадаад харилцааны яамны Агаарын тээврийн асуудал эрхлэгч Шендра Мэлиа болон Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа нар нэмэлт, өөрчлөлт орууллаа.
2026-07-01

Өндөг, улаанбуудай зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортод квот тогтоожээ 

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр энэ сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр талууд тохиролцсон. Худалдааны хэлэлцээр байгуулахдаа улс орнууд экспортыг дэмжихийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэл болон хүнсний аюулгүй байдлаа хамгаалах зохицуулалтыг мөн тусгадаг.
2026-07-01

Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ

Түүнчлэн ХСҮТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавх нэмэгдэж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэв. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
2026-07-01

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын давж заалдах гомдлыг хэлэлцэв 

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. 
2026-07-01

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдана

Баяр наадмыг зохион байгуулах комиссын ахлагч нар болон Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Баяр наадмыг зохион байгуулах комисс гурван удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Ингэхдээ Үндэсний баяр наадмаар тулгамддаг гол хэдэн асуудлыг шийдэхийг зорьсон байна. 
2026-07-01

Нэг гишүүн 10 орчим ажлын хэсэгт багтжээ 

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар хаврын чуулганаар хийсэн ажлаа дүгнэсэн аж. Уг чуулган энэ баасан гарагт завсарлах юм. Сүүлийн хоёр сард ачаалал харьцангуй их байсныг тус намын гишүүд онцлов. Мөн гишүүн нэг бүрээр ямар хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж, хэрхэн ажилласнаа тайлагнав. Нэг гишүүн 5-10 орчим ажлын хэсэг багтсан юм байна. 
2026-06-30

Хүмүүс дунд байх хүсэл 

1945 оны тавдугаар сарын 8-ны орой нацист Герман бууж өгсний баярыг тэмдэглэхээр Лондон хотын гудамжинд цугласан олны дунд Букингемийн ордноос гарсан 18 настай охин ороод явчихжээ. 1985 онд Английн хатан хаан II Элизабет ВВС агентлагийн цэргийн сурвалжлагч Годфри Талботод ярьж буй нь энэ.
2026-06-30

Гангийн давтамж 30 хувиар нэмэгдэв 

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадасны горим өөрчлөгдөн, хөрсний чийг үлэмж буурснаас ган гачгийн үргэлжлэх хугацаа, давтамж, үр дагавар жилээс жилд нэмэгдэж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулав. Сүүлийн 20 жилд гэхэд энэ төрлийн байгалийн гамшгийн давтамж 30 хувиар нэмэгджээ. Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутагт ган хоорондын зай ойртож, богино хугацаанд олон удаа тохиох болжээ. 
2026-06-30

Хэлтгий цагаан нуурт долоон га усан толио үүссэн байна 

Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэртэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хэлтгий цагаан нуурыг сэргээх ажлыг Усны газраас гурван жилийн өмнө эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ ажлын үр дүнд өдгөө тус нуурын долоон га-д буюу 100 айлын газартай дүйцэхүйц талбайд усан толио үүсээд буйг төсөлд оролцсон инженерүүд мэдээллээ.
2026-06-30

Монголын буудагчид багийн төрөлд дэлхийн аварга боллоо 

ХБНГУ-ын Зуль хотод болсон буудлага спортын залуучуудын ДАШТ-д Гавь­яат дасгалжуулагч Л.Ундралбатын удирд­­­­­лагад манай улсын тамирчид онч сорив. Эмэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг түрүүлж, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
2026-06-30

Г.Дамдинням: 2026 оны намарт багтаан ногдол ашиг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.
2026-06-30

Туул голын усны түвшин эрс нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд оршин суудаг айл өрхүүдэд нүүх мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байршилд шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулж эхэллээ.
2026-06-30

Дараа жилээс бөхийн допингийн шинжилгээг эх орондоо авдаг болно гэв

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
2026-06-30

НҮБ 2027-2036 оныг энх тайвныг бэхжүүлэх олон улсын жил болгон тунхаглав 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар Тажикстан улсын санаачилсан “Ирээдүй хойч үеийнхний төлөө энх тайвныг бэхжүүлэх олон улсын арван жил” тогтоолыг баталлаа. Уг тогтоолын дагуу 2027-2036 оныг энх тайвныг бэхжүүлэх, яриа хэлэлцээ, эвлэрлийг урамшуулах, шийдвэр гаргах түвшинд үе хоорондын хамтын ажиллагааг дэмжих олон улсын 10 жил болгон зарлаж байна.
2026-06-30