Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Өөрийн зардлаар эм, тариа авсан бол төлбөрөө буцаан авах нь

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас худалдан авсан бол төлбөрийг буцаан авах боломжтой юм байна. Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм, тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгч шийдүүлэх аж. Хэрэв тухайн эмнэлэг таны асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГын лавлах утас 1800-1363, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101153, 70101699 дугаарт мэдэгдэхийг тус газраас мэдээлэв. 
2026-02-10

“АЗЗА нэгтгэл”-ийнхэн цалингаа авч чадахгүй байгаа тул ажил хаяна гэв

Төрийн өмчит “АЗЗА нэгтгэл”-ийн (Авто замын засвар арчлалтын нэгтгэл) төлөөллийг Зам, тээврийн сайд өнгөрсөн ням гарагт хүлээн авч уулзжээ. Улсын хэмжээнд АЗЗА нэгтгэл төрийн өмчит компанийн 20 салбар, хувийн хэвшлийн есөн аж ахуйн нэгж ажиллаж буй аж.
2026-02-10

О.Эрдэнэ-Өрнөх: Уламжлалт аж ахуйг шинжлэх ухаан, технологийн шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх нь бидний хамтын үүрэг

-Тэмээний аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэрийн талаар Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс тодрууллаа. 
2026-02-10

Сүлжээгүй бүс нутгийн малчдад цаг агаарын мэдээлэл хүргэх SOS төхөөрөмж гардууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” зорилтын хүрээнд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг малчид, иргэдэд шуурхай хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээллээ.
2026-02-10

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан 29 638 багшийн 1890 нь нэгдүгээр түвшинд эрэмбэлэгдэв

Манай улс 2022 онд багш нарын гүйцэтгэлийн үнэл­­гээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Цэ­­­­цэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн онд дөрөв дэх удаа­гаа зохион байгуулсан бөгөөд нийт 36 853 багш хам­­­рагдсан байна. Тэгвэл энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүн гарчээ.
2026-02-10

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангийн утаанд хэмжилт хийлээ

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангийн утаанд хэмжилт хийлээ
2026-02-10

Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна

Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүү­гийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10- ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу намуудын санхүүгийн жилийн эцсийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусах юм. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намд бүгдэд нь хуулийн эл заалт хамаатай. Хэрэв хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлэхгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцож, сон­­­­­гуульд оролцох эрхийг нь хасах зохицуулалттай.
2026-02-10

Бумбатын рашаан, булгийн усыг хамгаалахаар хөв цөөрөм байгуулна

Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулан хамгаалах зорилгоор 16.9 мянган шоо метрийн багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ.
2026-02-09

Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. Тодруулбал, иргэдийн хүсэлтийн дагуу “Баялаг ундраа”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зах, “И-Март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүр өчигдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 00:00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдлээ. Харин бусад зах, худалдааны төв түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлсэн байна
2026-02-09

Үндэсний хувцасны трэнд: Энгийн атлаа иж бүрэн

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоуг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр ирэх жилийн трэнд гоёлыг танилцуулсан бөгөөд минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын үйлдвэрлэгчид түлхүү онцолжээ.
2026-02-09

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
2026-02-09

“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг 2028 онд эхлүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар тус улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож байна.
2026-02-09

21 аймаг, 330 сумын интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах тухай талууд санал солилцлоо

Өнөөдөр УИХ-ын Гишүүн С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Игавахара Масару, Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн нарийн бичгийн дарга Шинода Изүми нарыг хүлээн авч уулзлаа.
2026-02-09

Монголын хөрөнгийн биржийн орлого 20.5 хувиар буурлаа

МХБ 2025 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн жил тус бирж нь үндсэн үйл ажиллагаа болох арилжааны шимтгэл, хураамжаас 10.7 тэрбум, хүүгийн орлогоос 34.6 тэрбум төгрөг олсон байна. Энэ нь 2024 оныхоос үйл ажиллагааны орлого 20.5 хувиар буурсан дүн болов. Ийнхүү орлого буурахад 2024 онд нэг ч IPO гараагүй, үнэт цаасны арилжааны хэмжээ буурсан зэрэг нь нөлөөлсөн аж.
2026-02-09

Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2025 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор Төрийн байгууллагаас ирүүлсэн болон өөрийн санаачилгаар 1,727 хүсэлт, мэдээллийг судалж, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, 12,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
2026-02-09

Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх 2750 теле камер эвдэрчээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийт 6377 теле камер ажилладаг. Үүнээс 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбоод байгаа аж. Гэвч эдгээр камерын 2555 нь л хэвийн ажиллагаатай, үлдсэн 2750 нь эвдрэл сааталтай, засварлаж буй юм байна.
2026-02-09

Сар шинийн баяртай холбоотойгоор хуурамч архи худалдах зөрчил нэмэгджээ

Цагаан сарын баяр ойртож буйтай холбоотойгоор хуурамч архи, согтууруулах ундаан хууль бусаар үйлдвэрлэх, борлуулах эрсдэл нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Өнгөрсөн онд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдсан 666 зөрчилд холбогдсон 663 иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон байна.
2026-02-09

Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт Өмнөговь аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр иргэд Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүсжээ. Хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ байгуулж, УИХ-аас хууль баталж шийдсэн асуудал учраас шууд цуцлах боломжгүйг Ерөнхий сайд хэлсэн ч нутгийн иргэдийн төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ дахин хийлгэнэ гэлээ.
2026-02-09