Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Хотын дараагийн даргаар МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд дэмжсэн байна. НИТХ маргааш хуралдаж, Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.