Нөөцийн махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа.
2026-04-09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.
2026-04-09
Дайны төгсгөл харагдахаа байв
AНУ 15 заалт бүхий энхийн төлөвлөгөө Иранд санал болгож, хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ гэж өнгөрсөн сарын эцсээр Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл уг төлөвлөгөөг албан ёсоор иранчуудад өгөөгүй бололтой. Тэгтэл Израилын хэвлэлд 14 заалтын тухай материал нийтлэгдсэн аж.
2026-04-09
Найман сартай хүүхдээ хөнөөсөн эмэгтэй амиа егүүтгэхийг завджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүр орчимд 23 настай С гэх эмэгтэй төрүүлсэн охин найман сартай Н-ийн нэг бус удаа хутгалж амийг нь егүүтгэсэн хэрэг гарчээ. Улмаар амиа хорлох оролдлого хийсэн талаар дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байна. Тухайн эмэгтэй хүүхдээ тэврэн түр оршин сууж байсан газраасаа мягмар гаргийн 23.00 цагийн үед гарсан аж
2026-04-09
Нийслэлд он гарснаас хойш шар өвсний түймэр 11 дэхээ гараад байна
Улсын хэмжээнд он гарснаас хойш 25 удаа ой, хээрийн болон ахуйн түймэр гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 сумд гарсан гал түймрийг энэ сарын 6-ны байдлаар бүрэн унтраасан. Хамгийн сүүлд буюу уржигдар Хэнтийн аймгийн Мөрөн сумд дэгдсэн хээрийн түйрийг цурамд оруулсан байна. Түймэрт нийтдээ ойн 704, хээрийн 58.6 мянган га талбай өртжээ.
2026-04-09
Европын Холбоо нүүрстөрөгчийн татварын үнийг танилцуулав
Европын Холбооны хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм (CBAM)-ын хүрээнд олгодог гэр чилгээний үнийг Европын Комисс энэ сарын 7-нд анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ 2026 оны эхний улиралд нэг тонн хүлэмжийн хийн ялгарлын үнийг 75.36 евро буюу 87.14 ам.доллароор тооцсон байна.
2026-04-09
Борхайрхан ууланд нутагшуулсан янгир өсөж, тархац нутаг нь тэлжээ
Богдхан уулын дархан цаазат газраас 2023 онд Завханы Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд шилжүүлэн нутагшуулсан янгирын тоо толгой эдүгээ өсөж, тархац нутаг нь тэлсэн байна. Анх нэг тэх, нэг ямаа нутагшуулахдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сансрын дохиолол суурилуулж нүүдэл, шилжилт, тархцыг нь өнгөрсөн хугацаанд судалж иржээ.
2026-04-09
Өнөөдөр дараах дүүрэгт цахилгаан хязгаарлана
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК 2026 оны дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх тоймчилсон байршил, цагийн хуваарийг мэдээлсэн. Өнөөдөр /2026.04.09/ Баянзүрх, Сонгинохайрхан, Багахангай дүүргүүд болон Төв аймгийн хоёр суманд цахилгаан хязгаарлана.
2026-04-09
БОНЗ-ын ил тод тайлагналын шинэ стандарт нэвтрүүлнэ
Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх стратегийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан байна.
2026-04-09
Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүлийн бүлгийг энэ сарын 07-ны өдрөөс томилон ажиллуулж эхэллээ.
2026-04-09
Б.Насантогтохын 6.9 тэрбумын үнэтэй 17 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ
Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-ынхан нэлээд эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаараа мэдээллээ. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яллагдагчаар татагдан шалгуулж буй билээ.
2026-04-09
PISA үнэлгээний шалгалтын өнгөрсөн оны дүн гараагүй байна гэв
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн шуурхай хурал дээрээ боловсролын зургаан шинэчлэлийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зогсоосон байгааг онцлон мэдэгдэв. Манай улс 2022 онд анх удаа уг үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай хүүхдүүдийг хамруулсан юм.
2026-04-09
Л.Ганзориг Азийн цуврал найм дахь тэмцээнд түрүүллээ
Япон улсын Шизүока хотод зохион байгуулсан Мэргэжлийн дартсын корпорац (PDC)-ын Азийн цуврал найм дахь тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчдаас “Дартс мастерс” клубийн тоглогч, улсын аварга Л.Ганзориг аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түрүүллээ.
2026-04-08
Стрессээ зохицуулж, хангалттай унтаж амрахыг зөвлөлөө
Дэлхийн эрүүл мэндийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд 1950 оноос хойш жил бүрийн эл өдрийг тэмдэглэж ирсэн. Уг өдрийг жил бүр тодорхой уриан дор зохион байгуулж, тухайн цаг үед дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай.
2026-04-08
Бэлэг дурсгалын зориулалтаар алт, мөнгөн гулдмай борлуулж эхлэв
Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаж байна. Эдгээр гулдмайг Лондоны Үнэт металлын бирж (LBMA)-ээр итгэмжлүүлсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн баталгаат бүртгэлтэйгээр үйлдвэрлэжээ. Тус бүтээгдэхүүнүүд нь сорьц өндөртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан үнэт металл гэдгээрээ онцлогтой юм.
2026-04-08
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын эхний танилцуулгыг сонсжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27- ноос дөрөвдүгээрсарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга мэдээллийг уг хурлаар сонсов.
2026-04-08