МҮХАҮТ-ын үйл ажиллагаа явуулдаг одоогийн байрыг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар өгчээ. Тус 6 давхар 5235 м.кв төрийн өмчид бүртгэлтэй барилгыг тухайн үедээ 2,081,726.3 төгрөгөөр үнэлж байжээ. Гэтэл МҮХАҮТ нь барилга ашигласны төлбөр төлдөггүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ", ТӨБЗГ-ын 2020 оны 49 дүгээр тогтоолын 6-д "Төрийн өмчийн байранд төсөвт байгууллага, албан газар ашиглалтын зардлаар байрлаж болно. Энэ тохиолдолд түрээсийн гэрээ байгуулахгүй, ашиглалтын гэрээ байгуулна" гэж заасныг зөрчжээ. Тиймээс төрийн өмчид бүртгэлтэй барилгыг үнэ төлбөргүйгээр ашиглуулж байгаа зөрчлийг таслан зогсоож, ашиглалтын төлбөрийг харилцан тохиролцож, ашиглалтын төлбөр авах албан шаардлага хүргүүлэхийг ҮАГ-аас ТӨБЗГ-т зөвлөжээ. Тэгэхээр МҮХАҮТ байраа хураалгах, эсвэл төлбөр төлөхийг аль нэгийг сонгохоор болж байна.
М.Бат-Эрдэнэ