Тайванийн Тайпэй хотод болсон хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд оролцсон Монголын багаас “Үчимбэр” клубийн тамирчин, спортын мастер Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд 12.57 метр харайсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тус төрөлд дотооддоо улсын аваргаар зургаан удаа шалгарч, эх орныхоо дээд амжилтыг эзэмшдэг. Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн жил болсон Г.Арзумановын нэрэмжит хөнгөн атлетикийн С зэрэглэлийн олон улсын тэмцээнд тэрбээр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Жанцандоржийн удирдлагад гурвын харайлтын төрөлд 12.28 метр харайж, мөнгөн медаль хүртэж байв.