“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Богдхан уулын Залаатын болон Хүрэлтогоотын амны 2000 га талбайд ойн хортон шавж устгах ажил эхлүүлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Иймд тухайн бүсэд зорчихдоо холбогдох байгууллагынхны тавьсан шаардлага, зөвлөмжийг мөрдөн, аюулгүй байдлаа хангахыг иргэд, олон нийтэд анхааруулав. Нийслэлийн ногоон бүсийн зонхилох хувийг бүрдүүлдэг дархан цаазат Богдхан ууланд хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах ажлыг үе шаттай хийж буй. Өнөө жил дээрх хоёр амны ойн санд голомтлон тархсан хортон шавжийг авиамикробиологийн аргаар буюу агаарын хөлгийн тусламжтайгаар зайнаас устгаж эхэлсэн аж.
Н.Мишээл