Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Боловсролын салбарт энэ жил нэг их наядын хөрөнгө оруулалт хийнэ

Боловсролын салбарт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448, гадаадын зээл, тусламжийн 593 тэрбум төгрөг буюу нийт нэг их наяд гаруй төгрөг зарцуулах юм. Цаашид гадаадын төсөл, хөтөлбөрийг нэмэх зорилгоор Боловсролын сайд олон улсын доноруудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
2026-05-11

Манай уран бүтээлчид 61 дэх удаагийн Венецийн биеннальд оролцож байна

Дэлхийн дүрслэх урлагийн олимп гэгддэг 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улс “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” хэмээх үзэсгэлэнгээрээ оролцож байна. Тус үзэсгэлэнд уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео арт, баримал, текстиль болон инсталляцын олон төрөл хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн түвшнийг тодорхойлж буй юм.
2026-05-11

Төрийн өмчит компаниудын засаглалыг таван сарын хугацаанд “оношилно

“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” (МЭЗСК) нь “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, худалдан авах ажиллагаа, цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн асуудлаарх мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй, хараат бус байдлаар хүргэн, компаниудын үйл ажиллагаанд сэтгүүлчид төдийгүй иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой.
2026-05-11

Гал гарч, утаажилт ихээр үүссэн тул хүүг цонхоор буулгажээ 

Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах 32 дугаар байрны гуравдугаар давхрын айлд гал гарч байна гэх дуудлага өнгөрсөн бямба гаргийн 08.58 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
2026-05-11

Урт цагааны далд зогсоол ганц борооны ая даахгүй, тараа таниулав

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын 44 тэрбум төгрөгөөр барьсан, долоохон ширхэг модтой цэцэрлэгт хүрээлэн, түүний дор байрлах далд зогсоол хэл ам таталсаар байна.
2026-05-11

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 5 дугаар сарын 04- 10-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийтдээ 1960 дуудлага мэдээлэл иржээ.
2026-05-11

“Сэлбэ” дэд төвийн асуудлыг “хутгасны” балгаар хоёр том төслийн санхүүжилт гацав

УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах, эсэх асуудлаар санал хураасан юм. Гишүүн Н.Алтаншагай тэргүүтний санаачилсан эл хуулийн төсөл нэг удаа үйлчлэх байв.
2026-05-11

Д.Амарбаясгаланг чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг ХЕХ нь шаарджээ

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн хоёрдугаар сард болсон Бага хурлынхаа үеэр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон А.Амундра нарыг намын гишүүнээс чөлөөлөх тухай мэдэгдсэн билээ
2026-05-11

ЭХҮТ-ийн захирал асан Д.Бямбасүрэн гэм буруугаа зөвшөөрч, торгох ялаар шийтгүүллээ 

“Эрчим хүчний үндэсний төв” (ЭХҮТ) ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн албан тушаал­­тан Ц.Мөнхбаяр нар өөрсдийн гэм бурууг хү­лээн зөвшөөрч, хэргээ хял­­баршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажил­лагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-11

Торгоны замын жингийн цуваа Эр-Рияд хотоос аяллаа эхлүүллээ 

оргоны зам дагуух амьдралын хэв маягийг олон зууны турш бүрдүүлж ирсэн бэлчээрийн экосистем болон нүүдлийн мал аж ахуй, бүс нутгуудын онцлогийг дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой Торгоны замын жингийн цуваа буюу The Silk road caravan түүхэн аяллыг эхлүүллээ.
2026-05-11

Улс төрийн эдийн засаг: Нийлүүлэлтэд төвлөрөх цаг болсон ч... 

Монголын эдийн засгийн бодлогын өнгө аяс сүүлийн 20 гаруй жил нэг чиглэлд хэлбийж ирсэн. Тэр нь халамж, татаас, мөнгө тараалт зэрэг эрэлтийг дэмжих бодлого. Сонгуулийн мөчлөг бүрийн өмнө улс төрийн намууд хэн нь илүү халамж амлах вэ гэдгээр өрсөлдөж, богино хугацааны улс төрийн ашиг сонирхол нь урт хугацааны бодлого, шийдлийг орхигдуулж ирсэн юм. Үүний үр дагаварт, бид өнөөдөр нэгэн нийтлэг дүр зурагтай нүүр тулж байна. Энэ нь үнэ өссөн, хүртээмж муудсан, хомсдол үүссэн.
2026-05-11

Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” форумаар дуу хоолойгоо хүргэнэ 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний үзэл бодлоо илэрхий­лэх, нийгмийн оролцоог дэмжих зорил­готой “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” оролцооны хөтөлбөрийн гурав дахь шатны форумыг энэ сарын 14- нд зохион байгуулна. Форумын үеэр сурагчид нийгэм, гэр бүл, сургуулийн орчинд тулгамдаж буй бэрхшээлийг өөрсдийн өнцгөөс илэрхийлж, ирээдүйн хүсэл мөрөөдлөө хүүрнэсэн “Миний дуу хоолой, бидний эрх” хэмээх зураг, өгүүлэмж хосолсон номоо олон нийтэд танилцуулах аж.
2026-05-11

“Улаанбаатар боловсрол-2026” арга хэмжээг зохион байгуулав 

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “Улаанбаатар боловсрол-2026” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа
2026-05-11

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв
2026-05-11

“DRONECON 2026”-д 659 тамирчин ур чадвараа сорьж байна

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжууд бий болгон, бүтээмж нэмэгдүүлсээр буй.
2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа 

УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуу­­лийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр амьд донорын хүртээмжийг тэлж, гэр бүлийн гишүүдээс нь донор бо­лох хүн байхгүй тохиолдолд хүргэн, бэрээс нь сонгох боломж бүрдэж байна. Мөн амьд донорын насны доод хязгаар 21, амьгүйнх нь хязгааргүй болж, эсийн донорын насны доод хязгаар 18 болжээ.
2026-05-11

“Монгол ньюс”-ийнхэн 30 жилийнхээ ойд зориулж мод тарилаа 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, ойн санг нэмэгдүүлж, нөхөн сэргээх зорилготой энэ өдрийг өнөө жил “Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгууллаа. 
2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа
2026-05-11