Боловсролын салбарт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448, гадаадын зээл, тусламжийн 593 тэрбум төгрөг буюу нийт нэг их наяд гаруй төгрөг зарцуулах юм. Цаашид гадаадын төсөл, хөтөлбөрийг нэмэх зорилгоор Боловсролын сайд олон улсын доноруудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ. Тухайлбал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү “Бид боловсролыг олон улсын хөгжлийн хөтөлбөрийн гол цөм гэж үзэж байна. Япон Улс нь Монгол Улсын боловсролын салбар дахь олон жилийн тууштай, найдвартай түнш байсаар ирсэн. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн сургуулийн барилга болон сургалтын орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төслүүдээ үргэлжлүүлнэ” гэв.
Зөвхөн шинэ барилга байгууламж, хөрөнгө оруулалт татах асуудлаас гадна хүүхэд, залуусын ирээдүйд зориулсан хамтын ажиллагааны зорилгоо тодорхой болгох нь чухлыг уулзалтад оролцогчид онцоллоо. Өөрөөр хэлбэл, энэ нь салбарын шинэч лэл, хэрэгжих хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчдын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж юм.