УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах, эсэх асуудлаар санал хураасан юм. Гишүүн Н.Алтаншагай тэргүүтний санаачилсан эл хуулийн төсөл нэг удаа үйлчлэх байв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт, үүнээс гадна “Сэлбэ” дэд төвийн бонд зарцуулах эрхийг нээх нь уг хуулийн төслийг зорилго байлаа. Эхний хоёр төслийг үргэлжлүүлэхийг олон нийт дэмжиж буй. Гэвч “Сэлбэ” дэд төвийн асуудлыг үүнтэй “хутгасныг” шүүмжилж байсан юм. Эл асуудлыг хольж оруулаагүй бол бусад чухал төслийн санхүүжилтийг шийдэх боломжтой байжээ. Нэгдсэн хуралдаанд оролцсон 90 гишүүний олонх буюу 61 нь дээрх хуулийн төслийг дэмжсэнгүй. Тэд төсөвтэй орон зай гаргах байдлаар том төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй, харин “Сэлбэ” дэд төвийн асуудлыг үүнд оруулах шаардлагагүй гэж үзжээ.