Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар агсны эмгэнэл бичихдээ Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын яамны хэвлэлийн алба алдаа гаргаж олон иргэдийн дургүйцлийг хүргэлээ. Тухайлбал, өөрсдийн пэйж хуудсандаа нийтлэхдээ " Их яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла”болон “Тэнгэр шиг бай” шүлгийг, Б.Лхагвасүрэн гуайн "Ижийтэйгээ байхад би баян байсан" шүлгийг Ш.Гүрбазар агсны шүлэг хэмээн андуурч эмгэнэлдээ бичсэн төдийгүй овгийг нь буруу бичиж, ноцтой алдаа гаргасан нь олны шүүмжлэл дагуулж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн залруулаг мэдэгдэл хийгээгүй байна.
