Дэлхийн дүрслэх урлагийн олимп гэгддэг 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улс “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” хэмээх үзэсгэлэнгээрээ оролцож байна. Тус үзэсгэлэнд уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео арт, баримал, текстиль болон инсталляцын олон төрөл хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн түвшнийг тодорхойлж буй юм. Тэдний бүтээлүүд уламжлал ба орчин үе, хүн ба оршихуйн харилцаа, байгаль, соёлын шүтэлцээг өөрсдийн өвөрмөц өнцгөөс тайлбарласнаараа онцлогтой. Монголын павильоны куратороор доктор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер нар ажиллаж байна. Тэд олон улсын туршлага, судалгаанд тулгуурлан Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн үзэгчдэд илүү өргөн хүрээнд, мэргэжлийн түвшинд таниулахыг зорьжээ.
Э.Сондор