Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж, эрчим нэмэгдэж, хөрс, ургамал бүрхэвчийн доройтол, цөлжилт зэрэг голын ай сав газрын өөрчлөлт нь гадаргын усны шууд урсац, үерийн аюулыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Иймд гээнтийн аадар бороо, үерийн аюулаас сэргийлж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
2025-07-15

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ухаалаг систем бүтээв

ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн ангийн оюутнууд багштайгаа хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ухаалаг хөтөч” аппликэйшн хөгжүүлжээ. Тодруулбал, зөвхөн гар утасны камер ашиглан орчны дүрсийг боловсруулж, аудио хэлбэрээр мэдээлэл өгдөг системийг тэд зохион бүтээсэн аж. Хэрэглэгч очих газраа хэлснээр тухайн байршилд хүрэх тохиромжтой чиглэлийг тооцоолж, урд нь байгаа объектуудыг (гарц, гэрлэн дохио, замын эвдрэл, шонгийн мод, тэмдэг, тэмдэглэгээ) хиймэл оюуны тусламжтай танин, аудио зааварчилгааг монгол хэлээр хүргэх гэнэ.
2025-07-14

45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх журмыг шүүхээс түдгэлзүүллээ

Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх дөрвөн цаг хэлэлцээд сайдыннийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, шүүх дээрх журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгасан байна.
2025-07-14

Гүнжийн нүдэн нуур стандартаас давсан бохирдолтой гарчээ

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших Гүнжийн нүдэн нуурын ус хүлцэх хэмжээнээс давсан бохирдолтой, стандартын шаардлага хангахгүй байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Иймд тухайн бүсийн оршин суугчдыг урин дулааны улиралд нуурт сэлэхгүй, ялангуяа бага насны хүүхдүүдийг оруулахгүй, усыг нь унд, ахуйн зориулалтаар шууд хэрэглэхгүй байхыг анхааруулав.
2025-07-14

Аялалд гарахдаа юуг анхаарах вэ?

Зуны улирал дөхөж гэр бүл, найз нөхдөөрөө Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тойрон аялахаар төлөвлөж байна уу? Аялалд гарахаар төлөвлөж байгаа хүмүүст аяллаар явахад анхаарах зүйлс болон юу бэлтгэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
2025-07-14

117 багш, ажилтанд олгох 2.6 тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргахаар болжээ

2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Боловсролын сайдын багцаас, бүр тодруулбал, нийслэлийн Боловсролын газрын төсвөөс 2.6 тэрбум төгрөг танасан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад шилжүүлсэн байна.
2025-07-13

Өнөөдрийн дуранд: Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдааныг "Өнөөдрийн дуранд" буулгалаа.
2025-07-13

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын айлчлал өндөрлөв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын айлчлал өндөрлөв
2025-07-13

Цэнхэр хязгаарын гайхамшгууд

Уул, усны диваажин гэгддэг Увсын цэнхэр хязгаар нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцацгаая. Тус аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршдог. Аймгийн төв Улаангом нь нийслэлээс 1425 километрийн зайтай. Түүнчлэн Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан усаараа алдартай. Увс аймагт ОХУ руу нэвтрэх Боршоогийн, Тэсийн хэмээх хоёр хилийн боомт бий. 84 мянга гаруй хүн амтай энэ нутаг байгалийн бүс нутгийн огтлолцол, биологийн болон соёлын олон янз байдал, түүхийн дурсгалт газар, угсаатны өв соёлоороо онцлог тул аялагчдын хувьд нэн сонирхолтой юм.
2025-07-13

Дуу чимээг хэмжиж байгаа ч хяналт, хариуцлага алга

Урин дулаантай зэрэгцэн Улаанбаатар хотод авто зам, барилга, бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, хүнд даацын автомашин, техник хэрэгслийн дуу чимээ иргэдийг бухимдуулдаг. Үүний дээр автомашин, мотоциклынхоо хурд хүчийг мэдрэх гэж орилуулах залуусын хөдөлгөөн ч ихэслээ.
2025-07-12

XIV ДАЛАЙ ЛАМ: Дотоод амар амгаланг олж авахын тулд түвшин сэтгэл, энэрэнгүй чанарыг хөгжүүлэх хэрэгтэй

XIV Далай лам төрсөн өдрөө Хималайн нурууны бэлд орших Дарамсала хотод мянга мянган шавь, дагагчдын хүрээлэлд тэмдэглэх үеэрээ анхаарал татахуйц хэд хэдэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр дараагийн дүр нь буддын шашны уламжлалт ёсоор тодорч, хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдгийг онцлоод 130 наслах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
2025-07-12

“Торгоны зам”-аар аялагчид Монголд ирээд байна

Дэлхийн хамгийн урт, сорилт ихтэй дугуйн аялалд тооцогддог “Торгоны зам”-д нэгдэгчид өдгөө манай улсын газар нутгаар зорчиж байна. “TDA global cycling” байгууллагаас цар тахлын дараа зохион байгуулж эхэлсэн олон улсын дугуйн аялалд өнөө жил Америк, Англи, Австри, Канад зэрэг есөн орны 30 гаруй дугуйчин нэгджээ.
2025-07-12

Өнөөдрийн дуранд: Үндэсний их баяр наадмын нээлтийн эргэн тойронд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
2025-07-11

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадмаар дрон нисгэхийг хориглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, үндэсний их баяр наадмын үеэр дрон нисгэхгүй байх агаарын бүсүүдийг Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдэгдэв.
2025-07-11

Туул голын усны түвшин, урсгалын өөрчлөлтийг хиймэл оюунаар хянана

Утасгүй холбооны технологиор дамжуулан Туул голын урсгалын хурд, усны түвшин, хур тунадасны өөрчлөлтийн хэт авианы оптик мэдрэгчээр хэмжих багажийг нийслэл орчимд суурилуулсныг сав газрын захиргаанаас нь мэдээллээ. Үүний үр дүнд хэмжигч багажийн дата өгөгдлүүдэд суурилан голын усны болон хур тунадасны хэмжээ, үерийн аюулыг хиймэл оюуны тусламжтай тодорхойлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэх гэнэ.
2025-07-11

Алслагдсан багуудад бага сургууль байгуулах эхлэлийг тавилаа

НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамнаас гаргасан “Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН банк” ХК, “Монполимет” групп, “Номин холдинг” ХХК дэмжин 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Талууд энэ талаарх хамтын ажиллагааны баримт бичигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан байна. Үүний үр дүнд эхний ээлжид Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн алслагдсан таван багт 370 гаруй хүүхдийн багтаамжтай бага сургууль байгуулах нөхцөл бүрджээ.
2025-07-11

Зуны амралтыг зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэх “цэс” 

Зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдийн өдөр тутмын идэвхтэй амьдралын хэв маяг алдагдаж, гар утас, дэлгэцийн хэрэглээ нь огцом нэмэгддэг.
2025-07-11

ТАНИЛЦ: Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2025-07-11