Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Онц чухал мэдээлэл хадгалдаг байгууллагуудыг кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болгоно гэв

“Интермед” эмнэлгийн цахим сан халдлагад өртсөн асуудлаар болон кибер аюулгүй байдлыг хамгаалах, ийм гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар цахим халдлагатай холбоотой асуудлыг хэлэлцэж, цөөнгүй шийдвэр гаргалаа.
2024-11-18

Бяслаг урлаачид тав дахь удаагаа чууллаа

Бяслаг урлаачдын тав дахь удаагийн фестиваль Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Хоолондоо” ресторанд уржигдраас эхлээд хоёр өдрийн туршид боллоо.
2024-11-18

Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг таван их сургуульд эхлүүлнэ

Улсын хэмжээнд 4200 гаруй багш дутагдалтай хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн есдүгээр сард мэдээлсэн. Тиймээс 45 хоногийн сургалтаар багш бэлтгэж, хомсдолыг нөхөхөөр болсон билээ.
2024-11-18

Автомашины дугаар олгох шалгуур үзүүлэлтүүд хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ

Улаанбаатарт автомашины улсын дугаар олгохыг хязгаарласантай холбоотой асуудлууд ундарсаар байна. Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай захирамжийг Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн сарын 23-нд гаргажээ.
2024-11-18

Өндөр халуурч, бөөлжиж, суулгадаг реновирус, синцитиал вирус зонхилж байна

ХӨСҮТ-өөс томуу, томуу, төст өвчний нөхцөл байдлын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Нийслэлд ханиад, томууны дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд 320 орчим ор нэмж дэлгээд байна.
2024-11-18

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж байна гэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь чөлөөлөн, дарамт, шахалт үзүүлсэн тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т цөөнгүй ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хандсан мэдэгдлийг тус комиссоос гаргасан байна.
2024-11-18

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл 47.8 хувь болж буурчээ

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
2024-11-18

ОБЕГ-ын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудалд гамшгаас хамгаалах чиглэл багтдаг. Тэрбээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд, тус байгууллагын сахилга, хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2024-11-18

Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана.
2024-11-17

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

2024 оны арваннэгдүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2024-11-17

Тээврийн салбарынхан чуулав

“Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа. Мөн ирэх жилүүдэд тээврийн салбарт хамтран хийх ажлын чиглэлүүд дээр санал солилцлоо.
2024-11-17

Х.Нямбаатар: Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метрогоор зорчино

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
2024-11-16

ЭХЗХ: Цахилгааны шөнийн тарифыг өөрчлөөгүй

Цахилгааны шөнийн тарифыг өөрчлөөгүй
2024-11-16

ЗТЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав

Зам, тээврийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл
2024-11-16

 Уран зургийн галерей дөрвөн өдөр үзэгч хүлээн авахгүй

Монголын уран зургийн галерейнхан төслийнхөө үр дүнд тулгуурлан тусгай үзэсгэлэн гаргахаар дэглэж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгчдийг хүлээн авахаа түр зогсоосон аж. Эл тусгай үзэсгэлэнг энэ сарын 18-наас олон нийтэд хүргэх нь.
2024-11-15

Визийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй байна

Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаагаа цахимжуулж буйтай холбогдуулан аялал жуулчлалын салбарынханд мэдээ, мэдээлэл хүргэж, тулгамдсан ямар асуудал бэрхшээл байгаа талаарх санал, гомдлыг нь сонсжээ.
2024-11-15

Цахилгааны үнийг 285 төгрөг хүртэл нэмэхээр болжээ

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ. Тодорхой хэлбэл,  Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэхээр болжээ.
2024-11-15

Унд, ахуйн усан дахь зэвийг бууруулах зөвлөмж, төлөвлөгөө боловсруулна

Монголын мянганы сорилтын сан, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн төлөөллүүд Улаанбаатар хотын унд, ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа.
2024-11-15