Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Зургаан настай охинд хөгшрөлт нь эсрэг чиглэлд явагддаг өвчин оношлогджээ

Бяцхан охинд 2008 онд дэлгэцэд гарсан “Бенжамин Баттоны тухай хачирхалтай түүх”  киноны гол баатрын амьдрал  шиг  маш ховор удамшлын өвчин оношлогдсон байна.
2024-07-02

Грект ажлын зургаан өдөртэй долоо хоног эхэллээ

Дэлхийн улс орнууд ажлын өдрийг богиносгох талаар хэлэлцэж байхад Грекийн эрх баригчид хүн амын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд долоо хоногт зургаан өдөр хөдөлмөрлөхөөр болж байна. Ажлын зургаан өдөртэй долоо хоног энэ сараас хэрэгжиж эхэллээ. Харин долоо хоногийн ажлын цагийг 48 болгож нэмэгдүүлэхийг үйлдвэрчний эвлэлүүд эрс эсэргүүцэж буй. 
2024-07-02

Хятадын "Тяньлун-3" сансрын пуужин туршитынхаа үеэр сүйрчээ

Хятадад "Тяньлун-3" сансрын  зөөгч пуужин хөөргөх үеэрээ сүйрчээ. Холбогдох бичлэгийг хэргийн гэрчүүд цахим сүлжээнд нийтэлсэн байна.
2024-07-02

Секундэд 12500 кино татахуйц интернэтийн хурдны дээд амжилт тогтоожээ

Өмнөх дэлхийн дээд амжилтыг буюу  секундэд 178 терабайтыг Япон, Британийн инженерүүдийн хамтын хүчин чармайлтаар тогтоож байсан бол энэ удаа Японы эрдэмтэд дангаараа 319 Тbайт/с хүргэжээ.
2024-07-02

“Google translate” орчуулгын үйлчилгээнд 110 хэл шинээр нэмэгджээ

“Google” компани өнгөрсөн пүрэв гарагт “Google translate” орчуулгын үйлчилгээндээ 110 хэл шинээр нэмжээ. Үүнд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан гэнэ. Тухайлбал, Абхаз, Авар, Башкир, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут зэрэг хэл нэмэгджээ.  Тэд энэ удаагийн шинэчлэлээ хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн хэлний хамгийн том өргөтгөл гэж тодорхойлж байна.
2024-07-01

Альберт Эйнштейний захидлын дуудлага худалдаа 4 сая ам.доллараас эхэлнэ

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулж, 4 сая гаруй ам.доллароос үнэ хаялцуулахаар болжээ. 1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнө Альберт Эйнштейн өөрийн  судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичиж байв.
2024-06-27

Дагестанд гурван өдрийн гашуудал зарлажээ

ОХУ-ын Хойд Кавказын бүс нутагт оршдог Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала, Дербент хотуудад 2024 оны зургадугаар сарын 23-нд террорист халдлага гарч, 10 гаруй цагдаа, энгийн иргэд амь үрэгджээ.
2024-06-26

Материал судлал, нанотехнологийн талаар ирэх сард хэлэлцэх нь

Түүнчлэн үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. Хурлын үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэд залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой аж. Мөн тус хуралд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Константин Новоселов оролцохоор болжээ. Тэрбээр 2004 онд “Графен” буюу нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомоос тогтсон, хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авч байсан юм.
2024-06-24

Хорин жилийн дотор...

Солонгосын түүх ер бусын. Евроазийн захад жижигхэн, ядуу орон байснаа хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн баян улсын нэг болж орхив. Ийн өндийсөн нь ашигт малтмалтай холбоогүй, Өмнөд Солонгост тэр нь байхгүй, хөдөө аж ахуйгаас ч үүдэлтэй юм биш, байгалийн таатай бус нөхцөлөөс болоод тэнд түүнийг эрхлэх нь тун төвөгтэй. Амжилтын үндэс нь хөдөлмөрч хүмүүс хийгээд олигархууд болон ураг төрлийн холбоог эдийн засгийн тусын тулд ашиглаж чадсан өвөрмөц, үр дүнтэй дарангуйлах дэглэм юм. “Hyundai”, “Samsung”, LG, KIA, “Lotte” чухам ингэж гарч иржээ. Нэрт судлаач Андрей Паньков “Зөвхөн кимчи биш. Солонгосын түүх, соёл, өдөр тутмын амьдрал” номдоо Солонгосын гайхамшгийн тухай өгүүлснээс сонирхуулья.
2024-06-24

Хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүний нэр төрд ёс зүйтэй хандахыг уриалав

Их долоогийн орнуудын  50 дахь дээд хэмжээний уулзалт Италийн Апули мужид 2024 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд боллоо. Дээд хэмжээний уулзалтад Их долоогийн бүлгийн гишүүн АНУ, Франц, Их Британи, Герман, Япон, Итали, Канад улсын төрийн тэргүүн, Европын Холбооны удирдлага хүрэлцэн ирсэн бол  Ромын Хамба лам Франциск урилгаар оролцов.
2024-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав
2024-06-24

Москвад дэгдсэн хар салхины улмаас 35 хүн бэртэж,2 хүн нас баржээ

Пүрэв гарагийн үдээс хойш  "Эдгар" нэртэй хар салхи Москваг дайрчээ.
2024-06-21

Жүжигчин Мэттью Перриг санаатайгаар хордуулсан байх магадлалтай

Жүжигчин Мэттью Перриг санаатайгаар хордуулсан  гэсэн дүгнэлтэд Лос Анжелесийн цагдаа нар мэдэгдэв.
2024-06-21

Нью Мексико мужид онц байдал зарлалаа

АНУ-д ой, хээрийн түймрийн улирал эхэлж, лхагва гарагаас эрчимтэй үргэлжилж буй. Тодруулбал, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.
2024-06-20

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унаас өмнө танхимд орж суудлаа эзэлсэн ОХУ-ын сайд нарыг танхимаас гарахыг шаарджээ

6-р сарын 19-ний лхагва гарагт ОХУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн өргөтгөсөн уулзалт эхлэх үеэр Солонгосын талын  албаны хүн  танхимд хамгийн түрүүнд орж ирэн суудлаа эзлээд байсан  ОХУ-ын төлөөлөгчдийг танхимаас гарахыг шаарджээ.
2024-06-20

БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна

Хятадын өмнөд хэсэгт өчигдөр буюу мягмар гарагт орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон бүхэлдээ тог цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна.
2024-06-20

А.Вучич: Дэлхийн III дайн эхлэхэд 3 сар л үлдээд байна

Сербийн Ерөнхийлөгч А.Вучич Швейцарийн “Weltwoche”  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлхий ертөнц дэлхийн 3-р дайны ирмэг дээр байгаа бөгөөд үүнээс зайлсхийх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
2024-06-19

Японы Засгийн газрыг болзооны аппликэйшн бүтээхийг иргэд нь дэмжив

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь уг санааг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн “Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа тул илүү найдвартай байх болно” гэж судалгаанд оролцогчид хариулсан гэнэ. Оролцогчдын насны бүлгийг харахад 18-29 насныхны 64 хувь нь дэмжихээр саналаа өгчээ. Мөн 30-аас дээш насныхны 74 хувь нь болзооны аппликэйшн бүтээхийг дэмжсэн байна. Гэхдээ оролцогчдын 57 хувь нь энэхүү арга нь үр дүнд хүрэхгүй гэж үзсэн аж. Харин 39 хувь нь эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
2024-06-19