Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Улс орны төлөөлөгчид өнгөрсөн өдрүү дэд байгаль орчны тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар хуралдсан бол үлдсэн хугацаанд бодлогын шийдвэр гаргах, нэгдсэн зөвшилцөлд хүрэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, хуваарилах хариуцлагатай үйл ажиллагаануудад оролцох нь. Эл арга хэмжээ “Санхүүжилтийн өдөр” болон “Санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг”-ээр эхлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Цөлжилт, газрын доройтол, ган гач гийг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал. Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах. шаардлагатай. Цөлжилт, ган гачиг, газрын доройтолтой тэмцээд зогсохгүй дасан зохицох, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, техник, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй”-г онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийнхнийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой амьжиргааг дэмжихэд түлхүү чиглүүлэхийг уриалсан юм.
Төрийн тэргүүн олон улсын хурлын индрээс Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга”-ыг онцлон танилцуулсны зэрэгцээ НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”ээс хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв.
ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХҮРЭЭЛЭНГ НЭЭВ
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн байгаль хамгааллын бусад байгууллагын дэмжлэг, оролцоотойгоор Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн (GoBI) байгуулахаар болсноо энэ оны хавар зарласан билээ. Тэгвэл тус төвийнхөн шинэ хүрээлэнгийнхээ үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, албан ёсоор нээснээ COP17-гийн үеэр гадаад, дотоодын зочдод танилцууллаа.
GoBI нь Монгол орны өмнөд бүс нутагт байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор биологийн олон янз байдлын урт хугацааны судалгаа, хяналт мониторинг хийх аж. Үүнийг цаашид бие даасан бүтэцтэй, тогтвортой үйл ажиллагаатай шинжлэх ухааны байгууллага болгохоор зорьж буйг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр онцлов. Салбарын яамны удирдлагуудын зүгээс GoBI санаачилгыг бүх талаар дэмжиж, говийн экосистемийн ирээдүйг хамгаалахад хувь нэмэр оруулахаа судлаачдад илэрхийлжээ.
ЗОЧДОД 65-1990 АМ.ДОЛЛАРЫН АЯЛАЛ САНАЛ БОЛГОЛОО
Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хурлын хүрээнд манай улсад 192 орны төлөөлөл, байгаль орчны салбарынхан ирээд буйг холбогдох байгууллагуудаас мэдээлсэн. Тэгвэл тэдэнд зочид буудлын болон аяллын үйлчилгээ үзүүлэх ажлыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хариуцаж байгаа аж. Тус холбоо энэ чиг үүргийнхээ хүрээнд олон улсын зочид төлөөлөгчдөд Монголын байгаль, түүх, нүүдлийн соёлтой танилцах тусгай хөтөлбөрт аяллын үйл чилгээг санал болгож байна. Хөтөлбөрт Горхи, Тэрэлж, Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолбор, Хустайн нуруу, Өгий нуур, Өмнөд говийн бүс, Ёлын ам, Баянзаг, Орхоны хөндий зэрэг газрууд болон ардын урлагийн тоглолтуудыг багтаажээ. Эдгээр маршрутын дагуух аяллыг хугацаа, хөтөлбөр зэргээс хамаараад нэг хүнд 65-1990 ам.доллароор санал болгож буй гэнэ.