
Дисней компани "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны зургаа дахь хэсгийг эхлүүлэхээр зэхэж байна
Тус бүтээлийн төсөл 2020 онд яригдаж эхэлсэн ч удаан хугацаанд хойшлогдсоор өдий хүрсэн юм. Үүний шалтгаан нь COVID-19 цар тахал, зохиолыг хэд хэд өөрчлөсөн мөн жүжигчин Жони Деппийн эхнэр Амбер Хердээс гэрлэлтээ цуцлах болсон сунжирсан дуулиантай шүүх хурал зэргээс болжээ.
Үүнээс гадна “Suicide Squad” киноны од жүжигчин Марго Робби уг төсөлд оролцох аж.
Мэдээж ахмад Шувуухай дүрийг бүтээсэн Жони Деппгүйгээр уг бүтээлийг төсөөлөшгүй. Эх сурважуудын мэдээлснээр жүжигчин эр уг дүрдийнхээ төлөө 300 сая долаар авах сурагтай.
Өмнөх анги болох "Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүмүүс үлгэр ярьдаггүй" кино 2017 онд нээлтээ хийж, дэлхий даяар 795.9 сая долларын орлого олсон юм.
Шинэ анги 2028 онд нээлтээ хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байна.