“Хангай” клубийн тамирчин Ж.Дэлгэр 2022 оноос жүдо, самбо бөхөөр хичээллэж, дотооддоо төдийгүй олон улс, ДАШТ-ээс цөөнгүй медаль гардсан. Богино хугацаанд ур чадвараа ахиулсан тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатархотод2024 ондзохион байгуулсан кураш бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ сард Грекийн Салоники хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын самбо бөхийн ДАШТ-д түрүүлсэн юм. 2026 он түүний хувьд амжилт дагуулсанон болж байна. Тухайлбал, Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Орхон аймагт болсон “Narmandakh сup-2026” тэмцээнд аваргалж, шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон билээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас нийслэлд хөл тавьсан тэрбээр өдгөө Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн11 дүгээр ангид суралцаж буй. Түүнийг зочноор урилаа.
-Самбо бөхийн ДАШТ-ий дэвжээнд барилдахдаа өөртөө итгэлтэй буйгаа өрсөлдөгчдөө харуулсан. Өнгөрсөн жилийн тэмцээнээс чамгүй туршлага хуримтлуулсан болохоор энэ удаа сандарч, эмээлгүй өрсөлдөв үү?
-Тийм ээ. Миний хувьд самбо бөхийн төрөлд дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсананхны том тэмцээн байлаа. Багшийнхаа зөвлөснөөр бэлтгэлээсайтар базаахад амжилт гаргах боломжтой санагдсан тул итгэл илүү төрсөн. ДАШТ-д оролцохын тулд тамирчид дотооддоо гурван өөр газар болсон УАШТ-д хүч сорьсон юм. Залуучуудын ангиллынхны тэмцээн Завханд өнгөрсөн гуравдугаар сарын 23-26, өсвөр үеийнхнийх Өвөрхангайн Арвайхээр сумд дөрөвдүгээр сарын 2-5-нд болсон. Харин сурагчдынхыг Орхон аймагт 24-26-нд зохион байгуулахад би 72 кг-ын жинд аваргын төлөө Дархан-Уул аймгийн тамирчин Г.Эрхсаранг ялж, Грекийн Салоники хотыг зорих эрх гардаж байлаа.
-Монголын баг Салоники хотод тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө хөл тавьсан. Тэндхийн уур амьсгал, орчин нөхцөл, иргэдийнх нь хандлага ямарбайв?
-Тус хот Монголоос зургаан цагийн зөрүүтэй. Тэнд байх өдрүүдэд миний бүх зүйл санаснаар бүтээд байх шиг санагдсан. Хотын хөгжлөөс гадна тайван нам гүм орчин, чийглэг уур амьсгал нь их таалагдсан. Монголын баг далайн эргийн ойролцоох буудалд байрласан болохоор өглөө босоод усны давалгаалах чимээг сонсоход сайхан бодол төрдөг байв. ДАШТ-д оролцсон орнуудаас ОХУ-ын тамирчид хүчтэй өрсөлдөж самбо бөх үндэснийх нь спортын гол төрөл болохыг амжилтаараа харуулсан.
-Та эхний тойрогт хойд хөршийн тамирчинтай таарч, ширүүхэн өрсөлдсөний эцэст хожлыг өөрийн талд эргүүлсэн дээ.
-Бид өмнө нь нэгнээхарж байгаагүй тул хэн хэндээшинэтанил байв. Надтай таарсан бөхчүүдээс тэр хамгийн хүчтэй нь байсныг дараагийн тойрогт таарсан тамирчидтай өрсөлдөхдөө мэдэрсэн. II тойрогт Украиныбөхийг ялж, шигшээнаймд эзэн орны бөхтэй барилдахаар гарахад үзэгчид нь нам гүм болсон. Түүнийг хэвтээгээс даралт авч, сууж үүрэх мэхээр хожсон юм. Аваргын төлөө барилдахын өмнө өрсөлдөгчийнхөө арга барил, мэх, техникийг судаллаа. Намайг тэмцээнд оролцуулсан дасгалжуулагч маань “Чамтай финалд өрсөлдөх тамирчин Казахстаны бөхтэй барилдаж байна. Тэдний ялсантайнь алтан медалийн төлөө хүч сорино” гэв. Беларусын бөх сууж үүрээд, хэвтээгээс өчдөг нь миний барилдаантай төстэй харагдсан тул “Түрүүлж барьц аваад өрсөх хэрэгтэй юм байна” гэж бодсон. Самбо бөхийн барилдаанд найман оноо авбал шууд хождог. Би зургаан оноо авсан ч түүнд хоёр оноо алдчихав. Дахин үүрч найм болгон хожиж дэлхийн аваргаар шалгарсан. Намайг барилдах бүрд Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багш дэвжээнд гаргаж, зааж зөвлөн маш их түшиг тулгуур болсон доо. Бид нэгсумынх.
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа эгч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт өнгөрсөн хавар зочноор уригдаж орохыг зурагтаар үзээд “Би өөрийнхөө бус Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хичээж яваа” гэж хэлснийг нь барилдах бүрдээбодсон. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсохдоо Төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод баярын нулимстай “Би чадлаа шүү дээ” гээд өөртөө хэлж байлаа. Намайг дэлхийн аваргаар шалгарахыг сонсоод манайхан догдолж, баярласан гэдэг. Тамирчин хүүхэдтэй айл энгийн гэр бүлээс арай өөр байдаг. Аав барилгачин, ээж тогооч мэргэжилтэй. Би айлын бага охин. Эгчийг минь Ж.Ичинхорлоо гэдэг, таеквондогоор хичээллэдэг. УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн. МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тамирчид спортын талбарт бэрхшээлтэй байнга нүүр тулдаг шүүдээ. Шантрахад эгч сайн ойлгож, “Хэн юу ч гэж хэлсэн чи зорилгынхоо төлөө амжилтаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж зөвлөн, урам өгдөг юм.
-Улаанбаатарт шилжин ирж, Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн сурагч болсон гэл үү. Ангийнхантайгаа танилцаж, ойр дотно нөхөрлөж эхлэв үү?
-Есдүгээр ангиа төгсөөд ур чадвараа ахиулах зорилгоор Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Тус сургуульд сураадудаагүй болохоор ангийнхантайгаа сайн танилцаж амжаагүй л явна. Хичээл эхлэнгүүт ДАШТ-д оролцохоор явахад бүгдээрээамжилт хүсээд, онгоцны буудлаас үдэж байлаа. Грект байх өдрүүдэд байнга холбогдож, тэмцээнд хэрхэн оролцож буйг сонирхож асуудаг байв. Би ирэх жил 12 ангийг төгсөнө. Багадаа эмч болохыг мөрөөддөг байсан бол спортоор хичээллэсэн цагаасаа хүчний байгууллагад ажиллахыг хүсдэгболсон. Тамирчид багшийнхаа нөриххөдөлмөрийгөдөр бүр хардаг болохоор дасгалжуулагчийн ажил амаргүй санагддаг.
-Бөхийн төрлүүдээс жүдо, самбогийн алинаар нь түрүүлж хичээллэсэн бэ. Кураш бөхийн тэмцээнд оролцож медаль хүртсэншүүдээ.
-Жүдогоор хичээллэсэн түүх их хөгжилтэй. Өвөө, эмээнамайг бага байхад “Чи үеийнхээхүүхдүүдээс бяртай. Бөхөөр хичээллэ” гэж зөвлөдөг байв. Тухайн үед бөхийн төрлүүдийг үндэсний бөхийн барилдаанаар төсөөлдөг байсан тул барилдахгүй гэж боддог сон. Юмны учрыг ойлгох насанд хүрэхэд хамаатны үеэл дүү жүдогоор хичээллэдэг болов. Түүний бэлтгэл хийхийг хараад хичээлийнхээхажуугаар сургуулилалт хийж тэмцээнд оролцъё гэж шөнөжиж бодож билээ. Тэгтэл нэг өдөр хүргэн ах маань намайг дагуулан явж, Хархорин сумын жүдо бөхийн дасгалжуулагч Б.Сугар багштай танил цуулснаар 2023 онд спортын гараагаа эхлүүлж байв.
-Тамирчид бэлтгэл хийсэн анхны өдрөө ер мартдаггүй юм билээ. Танд ч гэсэн дурсах зүйл бий л байх.
-Хичээлээтараад 17.00 цагийн үед заалны үүдээр шагайж хараад “Би чадах болов уу” гэж өөртөө эргэлзэж зогссон. Тэр өдөр бэлтгэлийн өмдөө мартаж ирээд жинстэй сургуулилалт хийж билээ. Жүдогоор хичээллэх явцдаа хамт бэлтгэл хийдэг хүүхдүүдийн халширч орхихыг хардаг байсан ч надад шантрах бодол төрөөгүй. Хэдийгээр хотод сурахаар ирсэн ч сумынхаа дасгалжуулагч багштайгаа байнга холбоотой байдаг. Томоохон тэмцээн эхлэхийн өмнө багш хэрхэн барилдах талаар зөвлөнө. Самбо бөхийн ДАШТ-д оролцох үед “Чи хэсэгтээтийм улсын бөхчүүдтэй таарах нь. Хүний үгээс илүү өөрийнхөө бодолд итгэж, зоригтой, дайчин барилдаарай. Барилдах үедээчи тийм алдаа гаргадаг шүү, анхаараарай” гэж хэлсэн. Намайг алтан медаль хүртэхэд багш минь их баярласан. Би Грекээс ирсэн даруйдаа аав, ээж, багштайгаа уулзахаар сум руугаа явсан. Клубтээочтол багш баярын бялуу бэлдчихсэн, мөнгөн аягатайсүүтэй угтан авч, хамт бэлтгэл хийдэг нөхөд минь халуун дотно хүлээжавахыг харах сайхан байлаа. Би жүдогоос гадна самбо, кураш бөхийн тэмцээнд оролцдог. Намайг бэлтгэл хийгээд удаагүй байхад багш “Самбо бөхийн тэмцээн удахгүй болно. Чи оролц. Дүрэм нь жүдогийнхоос өөр ч барилдаан нь зарим зүйлээрээтөстэй” гэж зөвлөснөөр аймгийн АШТ-д өрсөлдсөн. Самбо бөхөөс суйлах, хөл авах, хөлд өчих мэхийг анх сурч байлаа. Жүдог бодвол барьц удаан, торгууль багатай. Жүдод эхний тойрогт ялагдсан бол тэмцээнийг өндөрлүүлдэг. Самбод унасан ч хожсон бөх нь цааш үргэлжлүүлбэл дагах барилдаанаас медаль хүртэх боломжтой.
-Тамирчин болоод анхны медалиа бөхийн ямар төрлөөс хүртэв?
-Самбо бөхийн олон улсын тэмцээнээс хүртсэн. Амжилтынхаа гарааг мөнгөн медалиар эхлүүлсэндээих бэлгэшээдэг. Тэр тэмцээнээс авсан шагнал араасааа олон медаль дагуулсан. Тамирчдад аваргын төлөө гарахаас илүү хүрэл медалийн барилдаан үнэцэнтэй байдаг. Шагналтай буцах эсэхийг шийдэх хамгийн хариуцлагатай барилдаан дэвжээнд өрнөдөг тул үзэгчдийн анхаарлыг их татдаг юм. Өөрт байгаа бүх зүйлээшавхдаг болохоор гал гарсан барилдаан голдуу хүрлийн төлөөх өрсөлдөөнөөс харагддаг. Одоогоор самбо бөхийн УАШТ-ээс алт, хүрэл, жүдогоос мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Бөхийн спорт залуу насандаа амжилт гаргахыг шаарддагийг манайхан мэддэг болохоор хүсэл, мөрөөдөл, зорилгыг минь сайн дэмждэг. Эгч бид хоёр тэмцээнд байнга оролцдог тул аав, ээж сар бүр зардлын мөнгө хадгалж, гэрийнхээсанхүүг төлөвлөж тооцдог.
-Болгарын Софи хотоос өнгөрсөнжилямар бодол тээж ирсэн бэ. Түүнийгээ хэрэгжүүлэв үү?
-Тус хотод болсон өсвөр үеийнхний жүдобөхийнДАШТ миний нүдийг нээж, туршлага хуримтлуулахад их нөлөөлсөн. Үеийнхээтамирчдын ур чадвар, барилдааны техникийг хараад хойшид хичээх хэрэгтэйг ухаарсан. Тэндээс өвөртөлж ирсэн зорилгоо дараагийн тэмцээнд оролцохдоо хэрэгжүүлж эхэлсэн дээ. Жүдо, самбо бөхийн тамирчид курашаар ч барилддаг. Бөхийн төрлүүдээр хичээллэж байгаа болохоор аль алиных нь тэмцээн оролцож, өөрийгөөсорьж үзэхийг хүсдэг. Багштайгаа ярилцаад Монголдзохионбайгуулсанкураш бөхийн ДАШТ-д хүч сорихдоо Турк улсынбөхийг мордох мэхээр хожиж, хүрэл медаль гардсан. Амжилт гаргах бүрдээнамайг анх жүдогоор хичээллэхэд зааж зөвлөн, барилдаанд маань анхаарал хандуулж ирсэн Б.Сугар багшдаа маш их талархдаг.