Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Монголын байт харваанд шинэ түүх бичсэн Азийн наадмын аварга

Байт харвааны шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Отгонболдыг тив, дэлхийн үзэгчид олон улсын тэмцээнд оролцох үеэс нь мэддэг болсон. Тэрбээр Тайландын Бангкок хотод 2019 онд зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадмын эрх олгох байт харвааны Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаар­чилсан төрөлд амжилттай цэц сорьж Японыг зорьсон юм.
2026-06-03

Г.Болор-Эрдэнэ тивийн аваргаар зургаа, У.Сүрэнжав хоёр дахь удаагаа тодров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлд долоо хоног зохион байгуулсан олимпын таеквондогийн Азийн АШТ-ий дараа парагийн тулаан үргэлжилсэн. Монголын үндэсний шигшээ багийнхан олимпын төрлөөс нь хоёр хүрэл медаль хүртсэн бол парагийн тамирчид дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцож, хошой алтан медальтай өндөрлүүллээ. “М банк” аренад 43 орны 1300 гаруй тамирчны ширүүхэн өрнөсөн тулаанд манайхаас эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 9:2, 7:6 -гаар ялж, аваргын төлөө өрсөлдсөн.
2026-05-28

Д.Энхтүвшин, А.Энхтулга нар аваргын төлөө өрсөлдөх нь

Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчид оролцож буй. Тэднээс олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, харайлт, турникийн төрөлд финалын шатанд шалгарч, медалийн төлөө ур чадвараа сорихоор боллоо.
2026-05-26

Б.ЯНЖИНЛХАМ: Дэлхийн гольфийн холбооны чансаанд багтсанаа төрсөн өдрөөрөө мэдсэн

Монголын гольфийн шигшээ баг, “Соёмбо” клубийн тоглогч, улсын аварга Б.Янжинлхам сүүлийн үед энэ спортод цахиур хагалж, олон улсын тэмцээнд ур чадвараа сорих болсон.Тэрбээр Японы Айчи муж болон Нагояа хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд улсаа төлөөлж оролцохоор эрх авсан манай улсын хамгийн залуу тамирчин.
2026-05-26

“Улаанбаатар марафон-2026” иргэдийг эрүүл, эрч хүч, идэвхтэй амьдралд хөтөлсөн спортын баяр байлаа

Монголын хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооноос нийслэлд жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2026” олон улсын тэмцээнд 46 306 мянган хүн оролцож, 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон нь өмнөх жилийн 30 мянган хүн оролцсон түүхэн амжилтаас ч хол давав. Үүнээс таван км-ийн зайд 23 100 гаруй хүн гүйсэн нь хамгийн их оролцогчтой ачаалалтай төрөл байлаа.
2026-05-25

Г.БАТ-ЭРДЭНЭ: Мастер кросст түрүүлж, аварга болох зорилго тавьсан

Спортын мастер Г.Бат-Эрдэнэ удам дамжсан тамирчин. “Алтайн бугат”, “Аваргууд” клубийн нэр дээр хурд сорьдог тэрбээр авто спортоор тууштай хичээллэн ур чадвараа жилээс жилд ахиулж буй. Эл спорттой 10 жил нөхөрлөхдөө аав Ш.Гансүх, авга ах Ш.Гомбодорж нартайгаа мөр зэрэгцэн уралддаг хүчтэй өрсөлдөгч болжээ.
2026-05-22

С.Нандин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо 

Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан гардан тулааны залуучуудын ДАШТ-д 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцлоо. Монголын багаас Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг-ын жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг-д хүрэл медаль хүртэв.
2026-05-22

Шигшээ багийн дөрвөн тамирчин эхний тавд жагсав

Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарласан. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин шилдэг 20-д багтлаа.
2026-05-21

С.Янжинлхам шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэв 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “M bank arena”-д өчигдөр эхэллээ.
2026-05-20

Б.БАЯСГАЛАН: Надад одоо дэлхийн аварга болох л дутуу байна 

“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн 8а ангийн сурагч Б.Баясгаланг онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь нисэх загварын спортод хөл тавихад хөтөлжээ.
2026-05-19

“Улаанбаатар” багийнхан дээд лигийн тоглолтыг тэргүүлж эхэллээ 

Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээний II байрт жагссан “Улаанбаатар” багийнхан “Централ сталлионс”- ынхонтой тэнцэж, оноогоор гүйцэх боломж гарсан.
2026-05-19

“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа

Олон улсын олимпын хороо (ОУОХ) АНУын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадмын боксын эрх олгох системийг баталж, эрэгтэй, эмэгтэй тамирч­ дын квот ижил буюу тус бүр 124 байхаар шийдвэрлэжээ.
2026-05-18

Б.ЗОЛЖАРГАЛ: Тивийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн тулалдахын тулд таеквондогоос сурсан бүхнээ харуулна 

Монголын таеквондогийн шигшээ багийн тамирчин, “Таеквондо академи”-ийн дасгалжуулагч, “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуулийн III курсийн оюутан, улсын зургаан удаагийн аварга, “Дэгү-2024” дэлхийн оюутны таэквондогийн наадмын хүрэл медальт, спортын мастер Б.Золжаргал спортын хоёр төрөлд ур чадвараа сорьдог.
2026-05-15

Бодлого бодолтын төрөлд Ази тивээс төрсөн анхны их мастер цолтон 

Македон улсын Скопье хотод зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд “ABChess шатрын академи”-ийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүн оролцов.
2026-05-14

Монголчууд марафонд амжилт гаргахгүй гэх таамаглалыг эвдсэн дасгалжуулагч 

Монголын тамирчид спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикт цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээнд болон олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Олимп, ДАШТ-ий эрх өвөртөлсөн марафончид хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Mongolian elite runners сlub”-ийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаадаг.
2026-05-12

Тивийн шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөх нь 

Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог.
2026-05-12

Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар “Их дуулга” тэмцээний хошой медальтан болов 

Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Барыс-2026” их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Тэднээс хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ОХУ-ын тамирчныг буулган авч тэргүүн байр эзэллээ.
2026-05-11

Э.Буджав туухай өргөлтийн аваргаар тав дахь удаагаа тодров 

Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ.
2026-05-08

М.НАНДИН-ЭРДЭНЭ: Багшийн минь үг намайг жүдогийн дэвжээнд буцааж авчирсан

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү Дорж” дэвжээний тамирчин, тивийн аварга, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл, “Их дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Нандин-Эрдэнийн дайчин, шийдэмгий, зоримог, уран барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг сүүлийн үед их татах болсон.
2026-05-08

Х.Тэргэл Азийн тоглогчдоос дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Монгол дартсын холбооны өсвөр үеийн шилдэг тамирчин “MGL darts” клуб, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Х.Тэргэл Английн Портсмонтхотодзохионбайгуулсан“JDCvoltsseries5”цувралд оролцож, гурав дахь тоглолтдоо тус улсын шилдэг тамирчин, “JDC еuropean championship-2025” тэмцээний аварга Льюис Күүкийг 5:1-ээр хожиж, IV байрт бичигдлээ.
2026-05-07