Дэлхийн төвөөс зугтах “монгол геополитик”
Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюунгэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх онолын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үлдэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан.
2026-07-22
Аваргын тоглолтыг чимсэн тоонууд
Хөл бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа 48 баг оролцож, 39 өдөр үргэлжилсэн энэ удаагийн “World Cup”-ийн аварга багаар өмнөх дэлхийн аварга Аргентиныг 1:0-ийн харьцаатай хожсон Испанийн шигшээ тодорлоо. Финал болон бусад тоглолттой холбоотой түүхэн баримт, статистик үзүүлэлтийг танил¬цуулъя. •Испанийн баг хоёр дахиа дэлхийн аварга болж, эл үзүүлэлтээр Уругвай, Францтай тэнцлээ. Сонирхолтой нь, сүүлийн зургаан финалын тавд нь ялагчийг тодруулахад 90 минут хангалтгүй байснаас гадна гуравт нь нэмэлт цагт орсон цорын ганц гоол бүхнийг шийдсэн байна.
2026-07-22
Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе: Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам
Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Өвөр Монголоор аялж, наадам үзэц гээе” сэдэвт Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.
2026-07-22
Хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ээлжит бус шуурхай хурал даанаар үндэсний болон дотоод аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнолыг хангах хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-21
Өмнөговь-Мацумото чиглэлийн анхны нислэгээр 80 гаруй жуулчин ирэв
Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”-ийнхэн энэ сарын 18-нд амжилттай үйлдэж, 80 гаруй жуулчин өмнийн их говьд аялахаар иржээ. Даланзадгад сумд 19.00 цагт салхи, шороон шуургатай, бороо хавсран орсныулмаастухайн нислэг цаг агаарын хүндхэн нөхцөлтэй тулгарсан ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн манай онгоц 20:18 цагт “Гурвансайхан” нисэх буудалд амжилттай газардсан байна.
2026-07-20
Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллагыг Шанхайд байгуулжээ
БНХАУ-ын Шанхай хотноо 29 улсын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт хуран цугларч, Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу тус байгууллага нь Шанхай хотод төвтэй, биедаасан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм.
2026-07-20
Физикийн олон улсын олимпиадад манай сурагчид түүхэн амжилт үзүүллээ
Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
2026-07-20
Үер, усны аюулаас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Үүний хүрээнд Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангаас Сонсголон чиглэлд, мөн Тэрэлж, Хэрлэн голын дагуух бүсэд завь, морь, цахилгаан мотоциклтойхөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр ажиллуулж байна. Түүнчлэн агаараас дрон ашиглан нөхцөл байдлыг тандаж буй юм.
2026-07-20
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна
2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж буй юм.
2026-06-29
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.
2026-06-22