
ФИФА-г авлига болон Аргентины шигшээ багт талтай хандаж байгаад нь дургүйцсэн нэгэн мэдээлэлд Португалийн нэрт хөлбөмбөгч К.Роналду “лайк дарсан” мэдээлэл цацагдаад бай¬на. Тодруулбал, ДАШТ-ий хагас шигшээд Аргентин-Английн баг тоглосны дараа Испанийн “Espejo Publico” телевизийн шоуны инс¬таграм аккаунтад орсон нэг пост түүнд таа¬лагд¬сан аж. Уг пост дээр тус телевизийн сэт¬гүүлч Пилар Родригес “Хэрэв ФИФА туслаагүй бол Аргентины шигшээ үүнээс таван тоглолтын өмнө ДАШТ-ээс хасагдах байсан юм. ФИФА бол дэлхий дээрх хамгийн авлигажсан байгууллагын нэг. Тийм учраас би Аргентинаас бус Инфантиногоос айж байна” гэж ярьжээ.