
Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюунгэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх онолын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үлдэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан. Даяаршин буй дэлхийд дан ганц Монголоороо явах гэсэн иймэрхүү тэнэглэл бодит амьдралд одоо чбайсаар. Хамгийн тод жишээ нь, хятадуудад дургүй гээд дэлхийн зах зээлээс зугтах бидний сэтгэлгээ. Хятад хүнд таагүй нь монгол хүн бүрийн цус, бараг генээс эхтэй. Үүнийг эвдэх, өөрчлөх боломжгүй. Монголчууд Хятадындарлалд байхдаа ч, урд хөршийнхөө нутаг дэвсгэрийгдайснаас чөлөөлж өгч явахдаа ч манж шиг Хятадад уусаагүй. Тийм учраас монголба хятад хүн, бас Монгол, Хятадын соёл бараг эсийн түвшинд ч таарахгүй, зохицохгүй гэдэг эрдэмтдийндүгнэлт үндэстэй байх. Бид ийм “дархлааны вакцин”-тай нь сайн хэрэг. Харин эдийн засгийн хувьд урд хөршөө зөвхөн Хятад гэж харах нь зөв, буруу тухай эргэцүүлэх цаг болжээ.
Жил өнгөрөх тусам Хятад зөвхөн Хятад улс байхаа больж, дэлхийн эдийн засгийн төв болон тэлж буй. Үүн дотроо манай улсын эдийн засгийн гол судсуудыг тэжээгч аж үйлдвэрийн салбарын дэлхийн төв ньХятад боллоо. Тэгвэлмонголчуудын бараг мах цусанд байх дургүйцэл дээр тоглох “хэт эх оронч” тоглолт Монголыг дэлхийн эдийн засгийн төвөөс нь зугтаалгаснаар юу хожих вэ. Манайхаас бусад улс орон Хятадыг нэгт, дэлхийн аж үйлдвэрийн төв, хоёрдугаарт, Хятад улс гэх дарааллаар харах. Харин бид бүгдийгнь Хятад гэж ганц уутанд багтаах юм. Хэрвээ Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж, хүнд ба хөнгөн үйлдвэр хөгжүүлж хөгжих нь үнэн л юмбол дэлхийн төв-нэг номерийн зах зээлээс зугтаад хаа хүрэх вэ.
Физикт энгийнээр оршин байгаа цэгээсээ өөр газарт тэмүүлэхийг төвөөс зугтаах хүч гэдэг. Тэгвэл эдийн засагт зах зээлийнхээ төвөөс зугтаахыг юу гэхийг мэдэхгүй юм. Монголчууд бид энд мянга үзэн ядаад, тэнд биднээс хамаарахгүйгээр дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн төв болж буй Хятадын процессыг зогсоож чадахгүйг л мэдэж байна. Нэгэнт эрчээ авсан далайн давлагааг хэн ч, ямарч туршлагатай хөлгийнахмад сөрж чаддаггүй. Титаник ч сөрж чадаагүй. Үүнтэй адилхандэлхийн төв болж буй Хятадын эдийн засгийн тэлэлтийг Монгол Улс сөрж чадахгүй. Харин энийг нь монголчууд бид хятадуудаас, Хятадаас нь дутуугүй ашиглаж яагаадболдоггүй юм. Далайн давлагаан дээр тогтожчадсан нь живэхгүй цааш явдаг шиг Хятадын энэ инерцийг дагаж, ашиглаж хөгжих боломж МонголУлсад бусдаас илүү. Яагаад гэвэл бид хил залгаахөршүүд. Монгол Улс асар их баялагтай, Хятадаас илүү улстөрийн ардчилал, нээлттэй зах зээлтэй. Жишээ нь, нүүрс гэхэд дэлхийн хамгийн том орд манайд байхад, дэлхийн хамгийн том зах зээл нь ордоос 200 гаруйхан км-ийн цаана байх. Энэ хоёроо төмөр замаар холбож чадахгүй хэдэнжил дотооддоо хэрэлдэв.
Өргөн, нарийн цариггэж технологи ярьж хэрэлдэнэ. Хятад, Орост өгөхгүй, гуравдагч Солонгос, Японоор ухуулна гэж бас хэрэлдэнэ. Гэтэл бодит байдалд манай төмөр зам хятадуудад, нүүрсмаань оросуудад хэрэггүй. Хятад бол дэлхийн нүүрсний импортын ихэнхийг шингээдэг хамгийн том зах зээл. Харин Орос бол дэлхийн нүүрсний гол экспортлогчдыннэг буюу манай өрсөлдөгч. Тэгэхээр Хятадад манай нүүрс нь, Оросын тухайд хяналтаа тогтоох, бас өөрийнхөөнүүрсээ зөөхөд манай төмөр зам нь хэрэгтэй. Харин Монголд, монголчууд бидэнд юу нь хэрэгтэй вэ. Тодорхойлсон, тэр дагуу хэрэгжүүлэх төрийн бодлого бий бил үү, бидэнд. Америк, солонгос, японуудаар ухуулна гэх. Гэтэл тэд өөрсдөө авахгүй. Пи-боди гэхэд Америк руугаа манай нүүрсийг зөөхгүй. “Рио тинто”-д Хятадын төрийн өмчийн “Чалько” компаниаль хэдийн гараа дүрчихсэн. Яг нарийндаа яривал Монголынуулуурхайнбаялгийг, ялангуяанүүрсийг авах зах зээл Хятадаас өөр барагбайхгүй. Байгаа нь тээврийн боломжгүй.
Нарийнцаригаар 3000 км зам туулж Япон, Солонгос руу зөөж чадахгүй. Өргөн царигаар өрсөлдөгч Оросын нутгаар 4500 гаруй км явж далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд хүргэнэ гэдэг үлгэр. Манай улс Оросын бензиний зах зээл шиг, манай нүүрсний гол зах зээл нь Хятад улс. Гуравдагч улсын гээд байгаа компаниуд манай нүүрсийг адилхан л Хятад руу зөөнө, тэнд зарна. Хамгийн том зах зээлийг нь тойруулж зөөгөөд эдийн засгийн ашиггүйг тэд сайн мэднэ. Хятадад өгөхгүй гэхэд манай нүүрсний гол өрсөлдөгч Австралитай өрсөлдөх хэмжээгээр зөөж чадахгүйгээ бас мэднэ. Бид л машинтай харьцуулж вагон гээд байгаа болохоос төмөр замын ба далайн тээвэр бол амны халбага, хоолны шанага хоёр шиг зөрүүтэй. Төмөр зам бол тэнгисийн тээврийн тавхан хувь. Тэгэхээр нүүрсэн дээр хаа холоос ченж авчирч Хятад руу зөөлгөх үү, хаяанд байгаа дэлхийн зах зээлдээөөрсдөө хүргэж, өөрсдөө зарах уу. Энэ бол биднийсонголт.
Хэрвээ манай уул уурхайн баялгийн гол зах зээл нь урд хөрш гэдгийг хүлээн зөвшөөрчбайгаа бол Монголдоо ашигтайгаар Хятадад өгөх, Монголдоо ашиггүйгээр Хятадад өгөх хоёр л зам бидэнд байна. Гурав дахь зам, сонголт бараггэж үгүй. Монгол бол Хятадын стратегийн хүрээнд нь байгаа улс мөн. Харин эдийн засгийн өрсөлдөгч нь биш. Өнөөгийн Хятадын өрсөлдөгч нь АНУ, цаашилбалдэлхий болохоос Монгол биш. Бид энд нүүрсээ өгөхгүй, төмөр замаа өргөн царигаар тавинагэж “хэт эх оронч” загнахад хятадууд тэнд сандраад байгаа юм байхгүй. Яагаад гэвэл дэлхийганцхан Монголыг тойрч амьдардаггүй, нүүрстэй нь ганц манайх ч биш. Харин ч уул уурхайнбаялагтай нь, тэр дундаа нүүрстэй нь өнөөдөр Хятадыг тойрч амьдарч байна. Нарийн царигтай төмөр зам тавьчихвал хятадууд танк оруулчихна гэх маягаар зарим хүн хэлэх. Юу гэсэн үг вэ, хятадууд манай улс руу танкаар дайрах гэтэл нарийн цариггүй учраас тавихыгнь хүлээгээд саравчлаад суужбайгаа хэрэг үү.
Доромж санагдаж магадгүй, манай эдийн засгийгэзэлнэ гэж том ярьдаггүй юмаа гэхэд Монголыннүүрсийг авахдаа хүрвэл танк оруулах шаардлагагүй, танкны мөнгийг нь хуваагаад улс төрчдөд нь өгөхөд л хангалттай гэж нэгэн эрхэмхэлсэн удаатай. Хэрвээ нарийн цариг тавьчихвалурд байгаа мангас шиг том зах зээл манай нүүрсийгхяналтгүй, зүгээр л сорчихно гэх сайд Х.Баттулгын байр суурь бол эдийн засгийн талаасаа болгоомжлохёстой тайлбар мөн үү гэвэл мөн. Гэхдэээнэ нь хэнд ч ашиггүйгээр хав дараад сууя гэсэн санаа биш байх. Манай улсыг хоёр том хөршийнхөө хэн нэгэндхэт ойртож болохгүйг гадаадынхан ч зөвлөдөг. Аль нэгэнд нь хэт ойртвол нүүрс байтугайгаасоруулчихна. Тийм учраас хоёр хөршийнхөөдунд зуучлагч, холбогч л байх нь илүү чухал. Санаснаар болдог бол Монгол Улс Азийн Швейцар байж яагаад болдоггүй юм. Швейцар бол Итали, Австри, Герман зэрэг улсын дунд маш сайн зуучлагч, холбогч хийдэг. Бид их гүрнүүдийн дунд хавчигдсанаа сул тал гэх нь бий. Тэгвэл газар зүйн энэ байрлалаа ашиглаад том гүрэн Орос, Хятадын дунд яг Швейцар шиг сайн зуучлагч байх ньманай улсын олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалтай ч таарна. Мөнхийн сул байлгах хөршүүдийн сонирхол дундаасМонголын төрийн бодлого, геополитик ялгарчбайх ёстой.
Ер нь Чингис дэлхийн хаан болохдоо өөрийн чадлаас гадна бусад хааны зөрчлийг маш сайн ашигласан тухай эрдэмтдийн дүгнэлт бий шүү дээ. Түүнээс бус, монголчууд дан ганцаараал сэлэм эргүүлж явсаар дэлхийн талыгэзэлчихээгүй тухай “Нууц товчоо”-нд хүртэлөгүүлдэг. Энэхүү өмнөх түүх шигээ хөршүүдийнхээялгаан дээр “шатар тоглож”, зуучилж холбожхүчирхэгжих, хөгжих нь манай улсын геополитик байх болов уу. Түүнээс бус, уул уурхайгаасаа хэт хамааралтай эдийн засагтай болчхоод түүнийхээ дэлхийн зах зээлээс нь зугтахыг геополитик гэхгүй байх. Иймд хэрвээ уул уурхайн баялгаа ашиглах нь үнэн л юм бол Хятадаас болгоомжлох уламжлалт айдсаа давж байж Монгол Улс дэлхийн эдийн засгийн төв рүү орно. Орж байж оролцогч, гол тоглогчдын нэг болно. Харин болгоомжлол айдсаа давахгүй бол Ли, Боб, Жорж, өөр хэн нэгэн манай баялгийн өрмийг хамж Монголын өмнөөс тэнд тоглосоор л байх болно. Харин бид эндээ, дэлхийн эдийн засгийнтөв хаалганы гадна хусмаа чамласан хэвээр л үлдэнэ. “Юунаас ч айдаггүй хүнийг зоригтой гэхгүй. Харин айдсаа давж чаддаг хүнийг л зоригтой гэнэ” гэх мэргэдийн үг бий.
Сэтгүүлч, тоймч Ц.Балдорж шагналт Г.Отгонбаяр