Зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг хөтөлбөр, сургалт манай улсад цөөрсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол нүүрлээд буй гэнэ. Санхүү, эдийн засгийн их сургууль нийгмийн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2026-2027 оны хи чээлийн жилээс 1.5 жилийн хугацаатай бакалаврын хөтөлбөр нээснээ зарлалаа.
Уг сургалтын хөтөлбөрийн гол онцлог нь ажлын байрны дадлагад суурилсан, практик ур чадвар, мэргэжлийн мэдлэг олгоход чиглэсэн аж. Мөн долоо хоногийн зөвхөн бямба гарагт хичээллэхээрээ онцлогтой. Оюутан залуусаас гадна аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт өдгөө ажиллаж буй хүмүүс үүнд хамрагдах боломжтой юм байна.
Ж.Сувд