БНХАУ-ын дарга Си Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт АНУ-д өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн айлчлал хийлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн гэргийн хамт түүнийг Вашингтоноос холгүй байх Эндрюсийн нисэх хүчний баазад өөрийн биеэр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Хятадын тэргүүнийг Коммунист нам (КН)-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Си даргын “баруун гар” гэгддэг Цай Ци, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад хүмүүс дагалджээ.
Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн тараасан мэдээллээс үзвэл Си дарга “Манай хоёр аугаа их улс өрсөлдөгчид биш, түншүүд байх ёстой” гэж хэлсэн байна. Түүний айлчлал ч Америк, Хятадын харилцаа арай нааштай болж буй гэж хэл болохуйц үед тохиолоо. Саяхны явуулсан санал асуулгаар түүнд оролцсон америкчуудын 41 хувь нь Хятадын газар нутгийн амбицыг АНУ-ын хувьд аюул занал гэж үзсэн нь 2022 онд 52 хувь байсантай харьцуулбал багассан аж. Тэгвэл америкчуудын 57 хувь нь Бээжинтэй хамтарч ажиллаж, үйл ажиллагаагаа харилцан уялдуулах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Гэхдээ Трампыг дэмжигчдийн 63 хувь нь Америк, Хятадын харилцаа хязгаартай байхыг дэмжиж буй гэсэн баримт бас бий.
Украины тухай асуудал тэдний яриа хөөрөөний нэг сэдэв байсан ч биендээ энэ талаар чухам юу гэж хэлсэн талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Харин дайныг өргөжүүлэхгүй байхад Путинд нөлөөлөхийг Си даргатай хийх уулзалтаа ашиглахыг Трампаас Украины Ерөнхийлөгч Зеленский хүссэн байв.
Хятадын удирдагч хиймэл оюуныг хүний хяналтад байлгахын чухлыг онцолжээ. Хэвлэлүүдэд тэмдэглэснээр НҮБ-ын чуулганаас эхлээд Хятадын удирдагчтай уулзтал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Трамп ачаалал ихтэй долоо хоногийн өнгөрөөжээ. Тэрбээр эрс мэдэгдлүүд хийгээд байгаа ч Ирантай хийж буй дайн, Украины эсрэг Оросын өдөөсөн сөргөлдөөнийг намжаахад нөлөөлж чадахгүй байгаа, түлш шатахууны үнэ нэмэгдэж, нэр хүнд нь унаж буй зэрэг дотоод, гадаадад олон бэрхшээлтэй тулгарсан нь нууц биш. Хажуугаар нь АНУ-ын холбоотнууд Трампыг их шүүмжилж буй. Трамп, Си дарга хоёр бас Ойрх Дорнод, Солонгосын хойгийн байдлыг ч хөндөөд авав. Хятадад арваннэгдүгээр сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, арванхоёрдугаар сард Флоридад болох “Их-20”-ийн уулзалтыг ч тэд анхаарлынхаа гадна үлдээсэнгүй. Флоридад болох уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийг Вашингтон албан ёсоор урьсан ч Кремль талархал илэрхийлснээс биш Путин очих, эсэхийг тодруулаагүй байгаа. Хятадад болох уулзалтад ч оролцох, эсэхээ Трамп, Путин нар мэдэгдээгүй байна.
Иранд Хятадын үзүүлж буй тусламжийн тухай асуудлыг Хятадын удирдагчтай уулзахдаа сөхөхийг Америкийн хууль тогтоогчид хүссэнийг Трамп хэрэгжүүлээгүйд тэд сэтгэл дундуур хоцорлоо. Иранд цэрэг, дайны тусламж үзүүлсэн гэдгийг Хятад үгүйсгэдэг юм. Вашингтон, Бээжингийн эдийн засгийн харилцаа одоо хэврэг торгон дэглэмд буй бөгөөд тарифын шинэ дайн үүсэхээс зайлсхийхийг хоёр тал ихээхэн чармайж байна. Үндэсний эрх ашгаа хамгаалж буй гэж ард иргэддээ харагдах нь хоёр талд туйлаас чухал байгаа юм. “Боинг” онгоцнууд Хятад худалдаж авах хэлэлцээр нь хоёр улсын хооронд алдагдаад буй худалдааны тэнцвэрийг бий болгох, Вашингтонд арилжааны ашиг олох зорилготой.
“Diplomat” сонин “Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хиймэл оюун үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх гол хүчин зүйл болно. Түүнийг хяналтаас гаргах нь ямар эрсдэлтэйг хоёр их гүрэн мэдэж буй ч энэ өрсөлдөөнд аль нэгээсээ хоцрохоос төрж буй айдас тэднийг нэгдмэл стандарт бий болгоход нь саад болж байна” гэж бичсэн байх юм.
Тайваний статус, АНУ, Ираны зэвсэгт зөрчил тэмцлийн цаана байгаа Ойрх Дорнодын ирээдүй, Украины эсрэг Оросын сунжирсан дайн нь Трамп, Си дарга хоёрын хийсэн яриа хөөрөөг агшин зуурт тэсрэх бөмбөг булсан талбай болгочхож болзошгүй хэмээн Вашингтоны олон улсын стратегийн судалгааны төвийн шинжээчид анхааруулж байв. АНУ, БНХАУ-ын харилцаанд Тайваний статаус гээч юм гол “улаан шугам” байх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Тайваний батлан хамгаалах салбарт нь 14 тэрбум ам.долларын тусламжийн багц үзүүлэхээ даруй царцаахыг Бээжин шаардан Цагаан ордонд айхтар шахалт үзүүлж буй. Трамп, Си хоёрын энэ удаагийн уулзалт Тайваний асуудлыг шийдэхэд гойд үр дүн үзүүлэхгүй гэж Өрнөдийн шинжээчид урьдчилан таамаглаж байлаа.
Тегераны санхүүд дэмжлэг болж буй Ираны нефтийг худалдаж авах хэмжээгээ багасгахыг Бээжингээс АНУ нэхэл хатуутай шаардаж байгаа юм. Тэгвэл “Associated press” агентлагийн тэмдэглэснээр Иранаас нефть худалдаж авахыг өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах стратегийн чухал алхам, Цагаан ордонд дарамт шахалт үзүүлэх нэг гол хөшүүрэг гэж Хятадын тал үздэг аж. Дональд Трамп, Си Жиньпин хоёрын одоогийн яриа хэлэлцээний гол үр дүн нь ямар нэг томоохон ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурах биш, хоёр улсыг цэргийн мөргөлдөөнд шулуухан орох тохиолдлоос зайлсхийлгэх арга замыг л олох явдал байх болов уу хэмээн “Diplomat” сонинд уулзалт болохоос өмнө таамаглаж байжээ.
Америк судлаач Малек Дудаковын үзэж буйгаар Америкийн тал хэчнээн зүтгэл гаргасан ч энэ уулзалт нааштай гойд ахиц авчирсангүй. 2023 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үед хэд хэдэн нааштай үр дүн гарсан бол Сигийн энэ айлчлал худалдааны эвлэрлийг л богино хугацаагаар сунгаснаас хэтэрсэнгүй. “Валдай” клубийн шинжээч Дмитрий Сусловын дүгнэснээр цөмийн зэвсгээс татгалзах бодолгүй байгаагаа Бээжин энэ удаа дахин тодорхой ойлгуулжээ. Тэгэхдээ аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай яриа хөөрөө сэргээх бодлогыг Си Жиньпин дэмжиж байжээ.
Малек Дудаковын тэмдэглэснээр Иран хийгээд Йеменд хэл ам тариад байгаа хуситуудад дарамт шахалт үзүүлэхийг Трамп ярианыхаа явцад Си даргаас нэлээд хүссэн байна. Америк, Хятадын өрсөлдөөн Орост ашигтай гэж Суслов үзжээ. Яагаад гэвэл Вашингтон, Бээжин хоёр хоорондоо өрсөлддөг ч Москватай тогтвортой харилцаатай байх сонирхол аль алинд нь байгаа юм, Сусловын бодлоор. Оростой стратегийн түнш байхыг Хятад хүсдэг бол Хятадад Оросын үзүүлж буй нөлөөг нэмэгдүүлэхийг АНУ сонирхдоггүй гэдэгт энэ улс төр судлаач итгэлтэй байна. Түүнээс гадна Америк, Хятадын өрсөлдөөнийг дэвэргэх нь Орост ашигтай.
Сонирхуулахад, 11 жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама л Ромын тэргүүн хамба Францискийг хөлөглөж ирсэн онгоцны шатны дэргэд угтан авч байж. 2025 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Аляскад бас онгоцны дэргэд угтан авчээ. Тэгвэл энэ удаа Хятадын удирдагчид Трампын үзүүлсэн хүндэтгэлийг сул байгаагийн илэрхийлэл гэж Америкийн хэвлэлүүд үнэлэв.
Пүрэв гаргийн үдэш Хятадын удирдагчид зориулж АНУ-ын Ерөнхийлөгч элбэг дэлбэг дайллага хийхэд уригдсан 130 зочны дотор Хэрээс хэтэрсэн хүндлэл үзүүллээ гэж шинжээчид үнэлэв Тегераны санхүүд дэмжлэг болж буй Ираны нефтийг худалдаж авах хэмжээгээ багасгахыг Бээжингээс АНУ нэхэл хатуутай шаардаж байгаа юм. Тэгвэл “Associated press” агентлагийн тэмдэглэснээр Иранаас нефть худалдаж авахыг өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах стратегийн чухал алхам, Цагаан ордонд дарамт шахалт үзүүлэх нэг гол хөшүүрэг гэж Хятадын тал үздэг аж. Дональд Трамп, Си Жиньпин хоёрын одоогийн яриа хэлэлцээний гол үр дүн нь ямар нэг томоохон ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурах биш, хоёр улсыг цэргийн мөргөлдөөнд шулуухан орох тохиолдлоос зайлсхийлгэх арга замыг л олох явдал байх болов уу хэмээн “Diplomat” сонинд уулзалт болохоос өмнө таамаглаж байжээ. Америк судлаач Малек Дудаковын үзэж буйгаар Америкийн тал хэчнээн зүтгэл гаргасан ч энэ уулзалт нааштай гойд ахиц авчирсангүй. 2023 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үед хэд хэдэн нааштай үр дүн гарсан бол Сигийн энэ айлчлал худалдааны эвлэрлийг л богино хугацаагаар сунгаснаас хэтэрсэнгүй. “Валдай” клубийн шинжээч Дмитрий Сусловын дүгнэснээр цөмийн зэвсгээс татгалзах бодолгүй байгаагаа Бээжин энэ удаа дахин тодорхой ойлгуулжээ. Тэгэхдээ аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай яриа хөөрөө сэргээх бодлогыг Си Жиньпин дэмжиж байжээ. Малек Дудаковын тэмдэглэснээр Иран хийгээд Йеменд хэл ам тариад байгаа хуситуудад дарамт шахалт үзүүлэхийг Трамп ярианыхаа явцад Си даргаас нэлээд хүссэн байна. Америк, Америкийн талаас Илон Маск, Тим Кук, Жефф Безос гээд олон бизнемен байжээ. Тэдний нүүрэн дээр Сид толгойгүй далайн бүргэдийн баримал Трамп бэлэглэсэн бол хариуд нь хулсны хоёр баавгай өгөхөө Си амлажээ. Уг дайллагад 2015 оны Хятадын технологийн компаниудын удирдлага оролцсоноос ялгаатай нь Хятадын бизнесийн төлөөлөл ирсэнгүй.
Америк, Хятадын худалдааны эвлэрлийн тухай хэлэлцээр арваннэгдүгээр сарын 10-нд дуусах юм. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл ердөө хоёр сараар сая сунгалаа. Чухам үүнийг л Трамп, Си хоёрын энэ удаагийн гол тохиролцоо гэж хэлж болох нь.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Жон Кенедигээс хойш онгоцны буудал дээр ийм баяр, хүндэтгэлтэйгээр гадаадын зочныг хүлээж авч байхыг америкчууд үзээгүй гэнэ. Дональд Трамп гадаад орнуудын удирдагчдыг ихэнхдээ л Цагаан ордонд хүлээж авч иржээ. Си дарга Трампын хийсэн сүүлчийн айлчлалыг ийн улаан хивс дэвсэж, онгоцны шатны хажууд угтаж аваагүй аж.
Р.Жаргалант