- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Эрх ямбаны золиосонд алдагдсан боломж
Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл.
2025-11-28
Даргадаа “дурласан” хэвлэлийн төлөөлөгчид
Гудамжаар “хэсүүчлэнгээ” тааралдсан нохойгоо хүртэл зандарч, ажил хийж буйгаа нотлох гэж хичээхдээ үргэлж “фактлах” даргынхаа тарьсан балгийг “баллуурдах”, түү нийг өөгүй, “хөөрхөн” харагдуулах, хир халдаахгүй гэсэндээ цээжээрээ хамгаалахыг хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гэж ойлгодог болоод удлаа. Урьдчилан бэлдсэн асуулт, хариулттай нэг талын эх сурвалжийн мөлгөр тодруулга яриа, мэдээ шидчихээд түүнийгээ дамжуула хыг “тушаах”, цаашлаад редакцын нийтлэлийн бодлогод нөлөөлөх, сэтгүүлчийн юу бичих, үгүйг зааж, олон нийтийн мэдэх эрхийг зөрчин, хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдах яв дал олширсон нь нууц биш юм.
2025-11-24
Нүүрсээсээ салж чадахгүй юм бол ядаж үйлдвэр барья
Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй бөгөөд энэ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гол баялаг, эдийн засгийн хөшүүрэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл монголчууд байгаа баялгаа зүй зохистой ашиглаж, үр шимийг нь төдийлөн хүртэж чаддаггүй. Боловсруулаад түлж ч хүчрэхгүй, угаарын хийд хордож, олноороо амиа алдсаар. Ямар сайндаа нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг улс орны нэг байтлаа урд хөршөөсөө хагас коксон түлш худалдан авч, гал алдахгүй амь зуухдаа тулж байх вэ дээ. Өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод хагас коксон буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм.
2025-11-19
Хөрөнгө хайсан хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2024 оны эцсийн байдлаар 13, нийт арилжааны дүн 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн үнэт цаасны арилжаа гэхэд 1.5 их наяд төгрөг болсон нь жилийн хугацаанд хоёр, 2020 оныхтай харьцуулахад 24.2 дахин өссөн дүн юм. Хөрөнгийн зах зээл ийнхүү эрчимтэй тэлж буй нь санхүүгийн салбарын олон тулгуурыг бий болгон, хөрөнгө оруулагчдын тоог өсгөн, эдийн засагт эергээр нөлөөлж байна хэмээн ойлгогдоно. Гэтэл үнэн хэрэгтээ манай улсын санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж, нийт хадгаламжийн хэмжээ 30 их наяд төгрөгөөс давсан буюу хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс бараг гурав дахин их хэвээр байна.
2025-11-18
Тэрбум тэрбумыг газарт “булсан” үйлдвэрлэл, технологийн паркууд
Татвар төлөгчдийн халааснаас суйлж, 30 орчим тэрбум төгрөгөөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” хэмээх цаасан дээрх төслийг “хэрэгжүүлж” тоглосон гашуун сургамж монголчуудад бий. 15 жилийн өмнөх явдал хэдий ч үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-уудын өнөөгийн нөхцөл байдал, дүр төрхөөс харахад энэ түүх давтахгүй гэх баталгаа алга.
2025-11-17
Төрд 22 их наяд төгрөгийн өр байтал нэмж үйлдвэр барих нь
Манай оронд 1990 оноос өмнө улсын үйлдвэрүүдэд хүмүүс “умалзтал” ажиллаж, арьс, шир, ноос, ноолуурыг өндөр түвшинд боловсруулж, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээр бүгд хувцаслаж, импортын хамааралгүй амьдарч ирсэн хэмээн санагалзах хүн олон. 1990 он гарч өмч хувьчиллаа.
2025-11-14
Эмч нарт ч, эрх баригчдад ч хүний амь хүртээлгүй
Эрүүл мэндийн салбарын 70 мянга орчим эмч, сувилагч, асрагч, ажилчин, албан хаагч Монголын 3.5 сая хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гэвч тэд энэ сарын 13-наас буюу нөгөөдрөөс улс орон даяар ажил хаяж, үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардана. Эмч, сувилагч нар эрхийнхээ төлөө, цалин хангамжаа сайжруулахаар өнгөрсөн хугацаанд цөөнгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, тэмцэж ирсэн ч энэ удаагийнх шиг шийдэмгий, нийтээрээ ажлаас гарах өргөдөл өгөхөд бэлэн гэдгээ иргэд, олон нийт, төр засагт хүртэл дуулгаж байсангүй. Гэвч ажил хаях тухай мэдэгдсэнээс нь хойш эрх баригчид тэднийг үл тоомсорлон, ажлаа хийхгүй хаа холддог юм гэсэн байр сууринаас хандаж байгааг эсэргүүцэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ныхон өчигдөр ээлжит бусаар хуралдаж, төр засагт хатуухан хэдэн үг дайв.
2025-11-11
Мэдээллийн итгэлцэл сониноос эхэлнэ
Эх орныхоо өдөр болгоны түүхийг бичдэг үндэсний хэмжээний өдөр тутмын сонингүй улс дэлхийд байхгүй л болов уу. Их хот “амь орж”, хөл хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн аяга кофе уунгаа сонин гарчиглаж, сэтгүүлч, редакцын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн даацтай мэдээ, нийтлэлүүдийг уншин өглөөг угтах нь орчин үеийн хүний амьдралын хэв маяг, хэвлэл мэдээллийн боловсролын илрэл билээ.
2025-11-05
Түүхий тосны нөөц үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөнд хүрэх үү
Монголчууд эрт дээр үеэс саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн хэлэлцэж ирсэн. Харин саваа бэлдсэн ч сааль тасрах магадлалтай талаар энд хөндөхийн өмнө багахан түүх өгүүлье. Одоогоос 10 жилийн өмнө БНЭУ-ын Ерөнхий сайд манай оронд төрийн айлчлал хийхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
2025-11-04
Амь ордоггүй аж үйлдвэрийн паркууд
Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт байгуулах “Хөтөл” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор, Өмнөговийн Цогтцэцийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан бий болгох “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-химийн цогцолбор, Бор-Өндөрийн жоншны, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордын нөөцөд тулгуурлан байгуулах “Бор-Өндөр” ҮТП-ийн Жонш боловсруулах цогцолборын газруудыг энэ оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан.
2025-10-31
Дипломтой багш нар хаана явна вэ
“Эгч маань бага ангийн багш мэргэжилтэй. Би ч бас багш болно гэж мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгосон. Багш нарбусадтай нийтэч, найрсаг харилцаатай байдаг гэж боддог. Сурсан, мэдсэнээ бусдад, тэр дундаа балчир хүүхдүүдэд заах гоё. Би улсын тэтгэлгээр суралцдаг. Гэрээний дагуу голч дүн 2.7-гоос дээш суралцах ёстой учраас сайн хичээж байгаа” хэмээн Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн Багшийн сургуулийн II дамжааны оюутан А.Отгонцэцэг ярив. Түүн шиг багш болохыг багаасаа мөрөөдөж, мэргэжилдээ дурлаж, шимтэн суралцаж буй эгэл жирийн залуус олон бий. Нөгөө талаас сургалтын төлбөрийг нь улсаас төлж, үнэ төлбөргүй сургаж буй учраас багш мэргэжлээр суралцагчдын эрэлт, хэрэгцээ өссөн үү. Багшийн хомсдолыг арилгах улсын бодлого биеллээ олох уу гэдэг асуулт ургаж байна.
2025-10-28
Тогтолцоогоо өөрчлөхгүй бол “Темасек”-аас үлгэр аваад ч нэмэргүй
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, МИАТ, “Улаанбаатар төмөр зам”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг төрийн өмчит компанийн удирдлагын сарын цалин 20-30 сая төгрөг байдаг тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдэгдсэн билээ. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, алдагдалтайг нь татан буулгах, нэгтгэх, мөн үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж, батлуулах чиглэл авсан.
2025-10-27
Тэгш эрхийн зарчим баримталдаг болсон цагт үйлчилгээний соёл тогтоно
Арав гаруй хоногийн өмнө дүүргийнхээ эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэхээр очлоо. Баасан гаргийн үдэш байсныг ч хэлэх үү ачаалал их, ёстой л эмч, үйлчлүүлэгчгүй “оволзож” байв. Хөгшин, залуу, согтуу, өвчтэй иргэд, эмч, сувилагч гээд ийш тийш гүйлдсэн, хэн хүнгүй л уурлаж бухимдсан дүр зурагтай. Үйлчлүүлэгчдийн биеийн байдлаас шалтгаалан улаан, ногоон, шар түвшнээр эрэмбэлж, хүлээлгэх аж.
2025-10-24
Даац нь хэтэрсэн хотод өндөр барилгууд дарамт болох вий
Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр өндөр барилгууд нэмэгдэж, хүн амын нягтрал улам л төв рүүгээ тэмүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьдрах иргэдийн нийт хүн амд эзлэх хувь жил ирэх тутам өсөж байна. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ба Стастистикийн мэдээллийн нэгдсэн санд дурдсанаар 2023 онд улсын нийт хүн амын 49.5 хувь нь нийслэлд амьдарч байв.
2025-10-21
Аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь улс төрчдийн таалал хэвээр байг уу
Үндэсний аудитын газар (ҮАГ) нь төрийн санхүүгийн хяналтын бие даасан байгууллага бөгөөд улсын төсвийн үр ашиг, ил тод байдал, хариуцлагыг хангахад маш чухал үүрэгтэй. Монгол Улсын аудитын дээд байгууллага болох ҮАГ-аас Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хий¬сэн аудитын дүгнэлтээр 5.1, 2023 онд нийт 7.2 их наяд төгрөгийн зөрчил илэрч байв.
2025-10-20
Үе тэнгийнхний дээрэлхэлт өсвөр насныхныг амиа хорлоход хүргэж байна
“Би үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болохыг өмнө нь мэддэггүй байсан. Гэтэл намайг долоодугаар ангид ордог жил миний халаасанд байсан, багшид хураалгах ёстой 30 мянган төгрөг алга болсон юм. Энэ тухайгаа багшдаа хэлж, ангийн камер шүүлгэхээр болов. Тэгтэл манай ангийн хүүхэд аваад, зангианыхаа ард хийчихсэн байсан. Үүнээс хойш миний зовлон эхэлсэн.
2025-10-15
“Шинэ хоршоо-2” хэмээх ээлжит луйвар
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг угтан МАН буюу эрх баригчид “Шинэ хоршоо хөдөлгөөн” ийг санаачлан, малчдад таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор атлуулан хэрэгжүүлж буй ч эргэн төлөлт нь тун хангалтгүй байхад ирэх оны төсөвт дахиад 133.9 тэрбумыг суулгахаар оруулж ирсэнд гишүүд эхнээсээ эсэргүүцэл илэрхийлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны болон Улстөрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын үеэр “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тавьсан төсвийг зогсоохыг шаардав.
2025-10-09