Япон улс цагаачлалын бодлогоо чангатгав
Гадаадын иргэдэд тулгамддаг гол асуудал хэлний бэрхшээл тул тэднийг ирэхээс нь өмнө япон хэлний хөтөлбөрт хамруулах, цагаач хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд анхаарна хэмээн Засгийн газраас мэдэгдэв. Алслагдмал арлуудыг гаднын иргэд эзэмших нь ихэссэн тул эл нутаг дэвсгэрүүдийг төрийн мэдэлд шилжүүлэх талаар ч хэлэлцэж буй аж.
2026-01-28
Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800 оноо олгох нь
Азийн боксын холбооноос Улаанбаатар хотод гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11 хүртэл зохион байгуулах Ази тивийн АШТ-д өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах спаринг тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 51, 57, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд боллоо. 48 кг-д Э.Номундарь Б.Саруул нар тулалдсанаас Э.Номундарь ялалт байгуулснаар тивийн шилдгүүдтэй улсаа төлөөлж өрсөлдөх нь.
2026-01-28
Цаг уурын гаралтай гамшиг болон аюулт үзэгдлийн тоо буурчээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрсөн оны уур амьсгалын тойм мэдээгээр 2025 онд улсын хэмжээнд 10 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл 73 удаа гарчээ. Үүнээс аюулт үзэгдэл 61, гамшигт үзэгдэл 12 бүртгэгдсэн бөгөөд 4.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. Аюултай үзэгдэл 91, гамшигт үзэгдэл 13 удаа болж, үүний улмаас гурван хүн нас баржээ. Улсад нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2026-01-28
Газар олгох талаар хуульд тусгаж өгөхийг хүслээ
ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
2026-01-28
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй”
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, өнгөрсөн онд эл вирусний батлагдсан бүх тохиолдол Энэтхэгийн Керала мужид илэрчээ.
2026-01-28
СДМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд өрсөлдөнө
МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны Их хурлыг ирэх сарын 14-нд товлосон байна. Эдүгээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Гэвч тэрбээр Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах “ажиллагаа”-нд оролцож, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон.
2026-01-28
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ын төсөв 2.5 дахин нэмэгдэж 7.9 тэрбум төгрөгт хүрчээ
Нийслэл Улаанбаатар хотын төсөв гэж ижил тэнгэртэйд нь дуулдаж, илүү тэнгэртэйд нь харагддаг, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хийгээд иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай “маш нууц” гэсэн дардастай баримт бичиг болж хувирсан. Шилэн дансны тухай болон Нийтийн мэдээл.9 тэрбум төгрөгт хүрчээлийн ил тод байдлын тухай хуульд төсвийн талаарх мэдээллийг ямар ч байгууллага, албан тушаалтан бүхий л шатанд нь нээлттэй өгөх үүрэг хүлээсэн ч Х.Нямбаатар тэргүүтэй өнөөгийн нийслэлийн удирдлагууд төрийн хууль тогтоомжийг юман чинээ тоохоо байсан, “хүнд суртлын уурхай” болсныг өчигдөр зохиогдсон “Хот ба төсөв” хэлэлцүүлгийн үеэр талууд хүчтэй шүүмжилж байв.
2026-01-28
“Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн байж болзошгүй гэв
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа хатуу түлш худалдан авахад зориулсан “Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус аппликэйшн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (2021) хуулийн ес болон 23 дугаар зүйлд заасны дагуу хүний эмзэг мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа комиссоос зөвлөмж авах, эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой ч энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй аж.
2026-01-28
УИХ-ын дарга ОХУ-д айлчилна
УИХ-ын дарга Н.Учрал ирэх хоёрдугаар сарын 4-9-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ нь түүний хувьд парламентын спикерээр сонгогдсоноос хойш хийж буй анхны гадаад айлчлал болох юм. Айлчлалын үеэр шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
2026-01-28
Улаанбаатар болон 21 аймгийн агаарын чанарыг мэдээлэх сайт ажиллаж эхэллээ
Улаанбаатар хот болон 21 аймгийн агаарын чанарын үзүүлэлтийг https://agaar.gov.mn/web сайтаар мэдээлж эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн төвүүдэд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарын автомат станцыг суурилуулсан байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан энэхүү ажлыг өнөөдөр /2026.01.28/ Цаг уур, орчны шинжилгээний газарт албан ёсоор хүлээн өгнө.
2026-01-28
“Эрдэнэс критикал минералс”-ын захирал Д.Тогтохсүрэнгийн нууц компани нүүрснээс ашиг олдог уу
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан түүнийг 2024 оны наймдугаар сарын сүүлчээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон юм. Харин Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын нэрийг өөр чилж, “Эрдэнэс критикал минералс” болгож, захирлаар Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулж буй билээ. Тэрбээр эл ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүү дэд холбогдсон юм байна. Бидний авсан мэдээллээр Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай
2026-01-28
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. Ингэснээр энгийн паспорттой иргэд дэлхийн нийт 30 оронд визгүй нэвтрэх боломж бүрджээ. Харин албан болон дипломат паспорттой иргэдийн хувьд чөлөөтэй зорчих орны жагсаалт нь ийнхүү 69 болж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нээс Австри улс руу эл төрлийн паспортоор визгүй нэвтэрдэг болсон аж. Манай улсын иргэд 14-90 хүртэл хоногийн хугацаанд дээрх орнууд руу, визийн төрлөөсөө хамааран зорчино. Энгийн паспорттой иргэдийн хувьд Беларус, Казахстан, Киргиз, Бразил зэрэг хэд хэдэн оронд 90 хүртэл хоногоор зорчих эрхтэй юм.
2026-01-27
Мансууруулах бодис оруулж ирж борлуулахыг завдсан эхнэр, нөхөрт ял шийтгэлээ
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг гэр бүлээрээ үйлдэх явдал цөөнгүй гарч байна. Хүү нь ээждээ хар тамхи илгээж заруулсан, төрсөн дүүгийнхээ нэр дээр явуулсан илгээмж дотроо ийм бодис багтааж борлуулсан гэх зэргээр тоо чоод байвал цөөнгүй хэргийг жагсааж болно. Ийм нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-01-27
Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох нийгмийн оролцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Үүний хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр олон улс, тэр дундаа Японы аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судалж, үүнийгээ боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах гэнэ.
2026-01-27