Хөвсгөлд гаазар таван магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь Завханд мэдрэгджээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт уржигдар 17.14 цагт газар таван магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөлийн Цэцэрлэгээс зүүн урд 18, Цагаан-Уулаас баруун зүгт 62, Завханы Тосонцэнгэл сумаас хойд зүгт 76 км-т газар хөдөлсөн байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Завханы Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумд бага зэрэг мэдрэгджээ. Мөн энэ өдрийн 01.13 цагт ОХУ-д газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.
2025-10-23
Ч.Хишигдалай: Шатахууны нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ
Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал гарын тосны газар, импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
2025-10-23
Шатахууны үнэ нэмсэн 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбумын торгууль ногдуулав
Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан талаар Монополын эсрэг газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжүүд “Аи-92” автобензиний үнийг энэ оны тавдугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн юм.
2025-10-23
Мал, амьтны гаралтай, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүдийг устгаж байна
Мал эмнэлгийн ерөнхий газраас мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна. Удирдамжийн хүрээнд хилийн боомт бүхий 11 аймаг болон нийслэлийг хамруулан шалгаж буй аж.
2025-10-23
Энхийг сахиулагчдад томилолтын зардлынх нь 80 хувийг олгох нь
Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Манай улсын хувьд 2006 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 60, 2011 оноос 70 хувийг нь олгож ирсэн аж. Тэгвэл одоо 80 хувийг нь алба хаагчид өөрт нь оноож, үлдсэнийг дээрх санд хуваарилахаар болж буй юм байна.
2025-10-23
ҮХЦ-ийн шийдвэрийг 19.00 цагт танилцуулна
ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны асуулт хариултаар үргэлжилсэн хэлэлцүүлэг дуусаж, зөвлөлдөх ажиллагаанд шилжлээ. Мөн өнөөдрийн Их суудлын хуралдааны шийдвэрийг 19.00 цагт танилцуулахаар болсон байна.
2025-10-22
"Хүйтрээгүй учраас халаалтын хэм бага байгаа”
Нийслэлийн зарим байршилд айл өрхүүд, албан байгууллагын дулааны хангамж муу, хүйтэн байгаа талаар иргэд гомдоллосоор байна. Энэ талаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, үнэ тарифын асуудлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхнаас тодрууллаа.
2025-10-22
Нурууны өвчнөөс сэргийлж, 90 хэмийн дүрэм баримтлаарай
Оффисын ажил эрхлэн, өдрийн турш ширээний ард суудаг хүмүүс нурууны өвчтэй болох эрсдэл хамгийн өндөр байдаг. Судалгаагаар нурууны өвчлөлийн шалтгааны 75 хувь нь компьютерын ширээний ард буруу суух зуршлаас үүдэлтэй гэнэ. Харин үлдсэн 25 хувь нь гаднын нөлөө, гэмтэл зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь удаан хугацаанд буруу суусны улмаас нуруунд ирэх ачаалал нэмэгдэж, улмаар нурууны суулттай болж, үе мөч шохойжиход хүргэдэг байна. Иймд суугаа ажил эрхэлдэг хүмүүст зориулан нуруугаа хамгаалах энгийн зөвлөгөө хүргэе.
2025-10-22
Аргал болон хаягдал хувцсаар эко цаас үйлдвэрлэж байна
Нэг тонн цаас үйлдвэрлэхэд дунджаар 40-50 мод тайрах шаардлагатай болдог. Тэгвэл “Спек материалс” компанийнхан байгальд илүү ээлтэй шийдлүүдийг хэрэглээнд нэвтрүүлж, аргал, жийнс, даавуу, ноолуур зэрэг янз бүрийн материалтай хувцсыг дахин боловсруулан эко цаас үйлдвэрлэж байна. Кофены нэг удаагийн аягыг ч ашиглан зузаан, бат бөх цаас үйлдвэрлэн, түүгээрээ нэрийн хуудас, эко мандат, өргөмжлөл зэргийг хийж, зах зээлд нийлүүлж буй нь энэ аж.
2025-10-22