Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Тэтгэврийн сангийн зардал эрчимтэй өсөж буй ч халамжийн зарлага буурч байна

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өслөө. Тодруулбал, НДЕГ-ын мэдээлэлд дурдсанчлан тус сангийн орлого эхний гуравдугаар улирлын байдлаар ийнхүү өсөхөд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
2025-10-20

102.710 ам метр явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлээд байна

102.710 ам метр явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлээд байна
2025-10-20

30 хүртэлх хоногоор аялах жуулчдын тоо нэмэгджээ

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хилээр зорчсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувь өсөж, 686.9 мянгад хүрчээ. Тод¬руулбал, өнгөрсөн пүрэв гарагт ҮСХ-ноос улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид, түүнд холбогдох бусад үзүүлэлтийг тооцоолсноо олон нийтэд танилцуулсан юм.
2025-10-20

Мальдив эхээс нярайд дамжих халдваруудыг бүрэн устгасан анхны улс болов

2019 оноос хэрэгжүүлсэн Засгийн газрын “Гурвалсан хасалт” хөтөлбөрийн үр дүндэхээс нярайдХДХВ, тэмбүү, хепатит В вирусийн халдварыг бүрэн устгасан талаараа Мальдивын эрх бүхий хүмүүс мэдээлжээ. ДЭМБ Мальдивыг эхээс хүүхдэд дамжих эдгээр гурван халдварыг бүрэн зогсоосон анхны улсаар албан ёсоор зарлав.
2025-10-18

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт нэмэгджээ

БНХАУ-дсуралцах зорилготой залууст зориулсан HSK боловсролын үзэсгэлэнг өчигдөр зохион байгууллаа. Эл үзэсгэлэнд БНХАУ-ын томоохон хотуудын 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл ирж, бакалавр, магистр, доктрын түвшний сургалтын хөтөлбөрүүд болон элсэлтийн шаардлага, суралцах орчин нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
2025-10-18

"Хүрэл тогоот-2025” эрдэм шинжилгээний хурлын шилдэг хоёр бүтээлд 10 сая төгрөгийн грант олгоно

Хүрэл тогоот-2025” эрдэм шинжилгээний хурлын шилдэг хоёр бүтээлд 10 сая төгрөгийн грант олгоно
2025-10-18

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ
2025-10-17

333 нуур байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гардуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Үүний хүрээнд 333 нуур гэх санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, “Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дагуу нийт 318 байршилд хөв, цөөрөм байрлуулах боломжтойг мэргэжилтнүүд тогтоосон.
2025-10-17

Монгол хүнд зориулсан “Egune chat AI” аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Монголын анхны хиймэл оюун “Эгүнэ” дотоодын хэрэглэгчдэдээ зориулан дуу хоолойгоор харилцан мэдээлэл авч, асуулт асууж, даалгавар гүйцэтгүүлэх боломжтой “Egune chat AI” аппликэйшнээ хэрэглээнднэвтрүүлэв. Тодруулбал, тус аппликэйшнээр дамжуулан цаг агаар, замын түгжрэл, нийтийн тээврийн маршрутын талаарх мэдээллийг урьдчилан харж, тусламж авч болох аж.
2025-10-17

Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
2025-10-17

Анатомийн хувьсгал уу, хувьсал уу

Сансар, огторгуйг хүртэл эзэмшихээр “шунан” зүтгэж буй хүн төрөлхтөн өөрийгөө ч бүрэн мэдэж амжаагүй явна. Үүнийг нотлох нэгэн шинэ мэдээ байна. Израилийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцооны шинэ механизм нээжээ. Тодруулбал, протеазом буюу уургуудыг жижиг хэсэг болгон задалж, дахин боловсруулан шинээр бий болгодог эсийн бүтцийн “нууц горим”-ыг илрүүлсэн аж. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Йифат Мербл “Бид дархлааны тогтолцоонд бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах боломж олгодог шинэ механизмыг нээлээ.
2025-10-17

Түрхлэгэн вакцины үе айсуй

Вакцин, дусал тариа гэхчлэн хүмүүс эрүүл мэндийн зарим үйлчилгээ авахдаа зайлшгүй тариуртай“ нөхөрлөдөг”.  Тэгвэл америк эрдэмтдийн ачаар тариурын вакцинжуулалт, зүүгээр хатгаж тарих аргыг халах боломжтой талаар өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн. Өдгөө Стэнфордын эрдэмтэд боловсруулж буй түрхдэг тарилгаа бодит болгохын тул дүйлдвэрлэлийн шатны үйл ажиллагааны эрэл хайгуул хийж байгаа аж.
2025-10-17

“МИАТ -ийн онгоц Мөрөн нисэх буудал дээр шатаж байна“ гэх худал мэдээлэл гэв

“МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг "Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн.
2025-10-17

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.
2025-10-17

Баруун таван аймагт өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр гэв

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын хэм, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөр зудын эрсдэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг гарчээ.
2025-10-17

Монголын хүчтэнүүд Каир хотод хүч сорино

Египет улсад пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. Эл тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад насанд хүрэгчдийн 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-д “Дэлхийн цом”-ын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөхөөр Каир хотыг зорьсон юм.
2025-10-16

Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхимтай болов

СЕХ, Монгол Улсын үндэсний номын сан хамтран Сонгуулийн боловсрл, эрх зүйн уншлагын танхим байгуулснаа өчигдөр нээлээ. Сонгуулийн үйл явцтай холбоотой эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь үүний зорилго аж. Мөн уг танхимаар дамжуулан энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох юм байна.
2025-10-16

Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэв

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооныхон “Манай салбар хүний нөөцийн дутагдалд орж, ажиллах хүнгүй болсон. Гэтэл орон тооны цомхотгол нэрээр нэг дор 50 ажилтныг цомхотгох албан бичгийг үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн байна.
2025-10-16