Мэдээлэх үүргийг хуульчилж заавал биелүүлэхийг зөвлөв
ХЭҮК, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага (ТББ), Канадын “Хууль ба ардчилал” төвтэй хамтран гүйцэтгэсэн “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2025-11-17
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулж, “И-Монголиа”-д нэвтрүүллээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 20 600 байгууллагын 150 мянга орчим ажилтан, албан хаагчийг ажил, мэргэжлээс нь шалтгаалан жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг.
2025-11-17
Ажлын байран дахь “халдвар”
Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
2025-11-14
Хүүхдийг зам, тээврийн ослоос сэргийлэх “Шар дарцаг” аянд нэгдээрэй
Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяныг энэ сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал нэг сарын хугацаатай эхлүүлж буйгаа өчигдөр мэдээлэв
2025-11-14
Ингэний ариутгасан сүүний кодексийн олон улсын стандартыг батлахыг дэмжлээ
Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотноо энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр Монгол Улсын дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал”-ыг хэлэлцэн зөвшилцсөний үндсэнд нийт 39 улс албан ёсоор дэмжиж, комисст бүртгэсэн байна. Энэ нь монголчуудын хувьд шингэн хүнсний стандарт бие даан боловсруулан, батлуулж буй анхны тохиолдол гэв.
2025-11-14
Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө
Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ)-ийн дэргэд Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг шинээр барихаар болж, ажлыг нь 2023 оноос эхлүүлжээ. Тэгвэл тус эмнэлгийг найман давхар, 3500 ам метр талбайтайгаар барьж дуусган, ХАБЭМТ-ийнхөнд энэ сарын 12-нд хүлээлгэн өгчээ.
2025-11-14
Монголын шигшээ мөнгөн медаль хүртэв
Улаанбаатар хотын Хандгайт дахь “Олимп спорт цогцолбор”-т зохион байгуулсан спортын хутга шидэлтийн ДАШТ-д дөрвөн орны 150 гаруй тамирчин өрсөлдөв. Цэц мэргэн, авхаалж самбаагаа сорьсон эл тэмцээнд хойд хөршийн баг 27 алт, 26 мөнгө, 23 хүрэл медаль хүртэж түрүүллээ. Монголын шигшээ энэ удаа тус бүр долоон алт, мөнгө, 10 хүрэл нийт 24 медаль авч амжилтаар II, Казахстаны тамирчид нэг мөнгөн медальтай III байр эзэлсэн байна. Тэмцээний үеэр сургалт явуулж, манай улсаас гурван шүүгч олон улсынтэмцээн шүүх эрхийн батламжаа Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны тэргүүнээс гардан авчээ.
2025-11-13
Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт тунаж үлдлээ
“Netflix”-ийн “Physical: Asia” шоуны шилдэг дөрвөн багийг уржигдар тодрууллаа. Анх найман багтайгаар эхэлж байсан тус шоунд өдгөө Монгол, Австрали, БНСУ, Япон гэсэн дөрвөн улсын тамирчид тунаж үлдэн, ур чадвар, авхаалж самбаа, хүч чадлаараа өрсөлдөж байна. Шилдэг дөрвөн багаас япончууд тавдугаар даалгаварт ялалт байгуулснаар дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орох бөгөөд хасагдсан тамирчид эл шоуг өндөрлүүлэх юм. Уг шоуны 10-12 дугаар ангийг энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болгож, ялагчдыг тодруулах аж.
2025-11-13
Автомашин худалдан авалт 25 хувиар буурчээ
Иргэдийн худалдан авах чадвар буурсан уу, эсвэл Улаанбаатарт автомашин унах нь бэрхшээлтэй болсных уу, суудлын болон ачааны автомашины худалдаа, импортын хэмжээ буурчээ. Тодруулбал, энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд суудлын автомашин 82 550, ачааных нь 18 455 импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нийт 25 орчим хувиар багассан дүн болсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дуржээ.
2025-11-13
Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарын үнийг нэмлээ
Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн чиглэлийн автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос нэмэхээр болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар-Булган аймгийн Булган сум чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тариф хүүхдийнх 16 400 төгрөг байсныг 20 000, том хүнийхийг 32 800-гаас 40 000 болгон нэмжээ.
2025-11-13
Төрийн нууцын жагсаалтыг УИХ баталдаг болох нь
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцад авах мэдээлэл өргөжсөн, ингэхдээ явцуу ашиг сонирхлын үүднээс ийм зэрэглэлд хамруулах нь нэмэгдсэн аж.
2025-11-13