Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

15-64 насныхны 67 хувь нь гадаадад ажиллах сонирхолтой байна

“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр танилцууллаа. Эл судалгааны онцлох үр дүн нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж буй 15-64 насныхан дотооддоо бус, гадаадад ажиллах сонирхолтой байгааг тогтоосон нь аж. Тухайлбал, энэ насныхны 67 хувь нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” гэсэн байна
2024-01-31

Сүхбаатар боомтоор 71 580 тонн АИ-92 бензин импортолжээ

Улаанбаатарт өнгөрсөн ням гаргаас даваа гарагт шилжих шөнөөс эхлэн шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа дараалал нэмэгдсэнийг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж буй. Нэгэн жолооч “Манайх Баянзүрх дүүргийн V хороонд байдаг. Өнгөрсөн ням гарагт гэрийнхээ ойролцоох “Сод Монгол”, “Петровис”, “Шунхлай” ШТС-аас АИ-92 шатахуун авах гэсэн ч “Байхгүй. АИ-95 бензин авч болно” гэсэн. Харин “Магнай трейд”-ийн түгээгч “АИ-92-ыг талонтой хүмүүст л өгч байгаа гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) “Сод Монгол”-ын ШТС-д лав АИ-92 шатахуун зарж байна лээ” хэмээв. Түүнчлэн Өмнөговийн нэгэн иргэн уржигдар “АИ-92 шатахуун дууссан гээд өгсөнгүй” хэмээн ярьсан юм
2024-01-31

“Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 1, 2-нд болно

Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм,
2024-01-31

 Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүд иргэдийг айлгаж байна

 “Үндсэн хуульд тусгасан та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх ашгийг ханган, Улаанбаатар хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно”. Энэ бол Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн аравдугаар сарын 29-нд тохиосон, нийслэлийн 384 жилийн ойн мэндчилгээндээ онцолж хэлсэн үг нь. Харин өдгөө тэрбээр хотын даргаар ажиллаад дөрвөн сар орчмын нүүр үзэж байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд түүний гаргасан шийдвэрүүд Улаанбаатарт гэгээ нэмэх биш, гай тарих нь л илүү байлаа. Энэ өвөл үнэхээр хүнд, хүйтэн байгаа. Хотын дарга Х.Нямбаатар шорвог шийдвэрүүдээ гэнэт гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж буй нь өвлийг илүү хахир болгож байна.
2024-01-31

Нийтийн тээвэр хувийн амьдралаа дэлгэдэг газар биш

Цаашид эдгээр асуудлыг дуугүй өнгөрөөмөөргүй байна. Аль ч оронд бусдад саад учруулахгүй, оршихуйд нь халдахгүй байх соёл хүчтэй дэлгэрч буй. Тэртэй, тэргүй хүмүүс стресс, бухимдал дүүрэн орчинд ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс ядаж олон нийтийн газар, ялангуяа нийтийн тээвэр нь хүний стресс, бухимдлын шалтгаан болох ёсгүй гэсэн бичигдээгүй хууль ч зарим улсад үйлчилж байна. 
2024-01-30

Баянзүрх дүүргийн хэмжээнд 767 тонн давс, 348 тонн бодис цацаад байна

Баянзүрх дүүргээс 2023 оны аравдугаар сард цас орсон цагаас эхлэн өдөр, шөнийн ээлж болон амралтын өдөр ч амралгүй цас, мөсний цэвэрлэгээг хийж иргэддээ аюулгүй амьдрах орчин бүрдүүлэн ажиллаж байна.
2024-01-29

Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2024-01-29

Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна

Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024-01-29

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан
2024-01-26

Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангах вэ

Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэд хэдэн байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Эл арга хэмжээ ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл өөр хаана, ямар онцлогтой үзэсгэлэн болж буйг хүргэе
2024-01-26

Агаарын бохирдлыг буруулах ажлын үр дүнг гуравдугаар сард үнэлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл (3 дугаар үе шат)-ийн хүрээнд Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Жайка хамтын ажиллагааны төслийн баг хамтран хэрэгжүүлсэн буй PMF-ийн дүнд тулгуурлан конденсацлагдсан тоосонцрыг тусгасан РМ10 тархалтын загварчлалыг боловсруулах, үр дүнг хэлэлцэх хурал боллоо.
2024-01-26

“ДЦС-4”-ийн ажилчид өөрсдөө тоноглолоо үйлдвэрлэж байна

“ДЦС-4” 1400 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер, техникийн 298 ажилтантай аж. Үүнээс 60 орчим хувийг нь 35-45 насныхан эзэлж буй гэнэ. Гэвч 2022 оноос хойш мэргэжилтнүүд ажлаас гарах нь нэмэгджээ. Энэ нь боловсон хүчний хомсдолд орох аюул учруулж болзошгүйг ЭХЯ-наас мэдээлэв. Тэнд 30 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарахад 35-45 насныхан үргэлжлүүлэн ажиллаж, дараа үеийн залуустаа ажлаа хүлээлгэн өгөх үүрэг хүлээх учиртай. Гэвч ийм нөхцөл үүсээд байгааг “ДЦС-4”-ийн инженер Д.Тулга хэлжээ
2024-01-26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлуулжээ

Өнөөдөр зохион байгуулахаар товлосон нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулахаар болжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох ажлыг нийслэлийн Онцгой комисс болон нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй тул ийнхүү шийдвэрлэснийг ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжид дурдсан байна
2024-01-25

Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлууллаа

2024 оны нэгдүгээр 23-наас 24-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал боллоо.
2024-01-24

Н.Сугар: Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон байна

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ.
2024-01-24

НОК: Халтиргаа, гулгаанаас болж осол гарсан, эсэхийг хуулийн байгууллага тогтооно

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өглөө.
2024-01-24

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ
2024-01-23

Улаанбаатар, Мияаконожо хот нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн бодлогын газрын дарга Табата Шёоичи хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд
2024-01-23