Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУын Засгийн газрын тэргүүний урилгаар тус улсын Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор өчигдөр мордлоо. Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалтыг “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах бөгөөд 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцох аж. Ерөнхий сайд Н.Учрал энэхүү чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцохоос гадна БНХАУын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, БНКУ-ын Ерөнхий сайд Олжас Бектенов, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талт уулзалт хийх юм. Түүнчлэн чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотод ээлжлэн зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэхүү арга хэмжээ нь дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутаг дахь нэр хүндтэй платформ болон хөгжөөд байна.
Г.Сансар