Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн ням гаригт бартаат замын мотоцикльтой явж байгаад осолдсон.
Тэрээр эмч нарын зөвлөсний дагуу тухайн өдрөө Солонгосыг зорьсон билээ. Н.Алтанхуяг тэнд очсон даруйдаа эмчлүүлж эхэлсэн байна. Даваа гаригт шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Мэдэгдэж буйгаар эгэм нь хоёр хугарсан бөгөөд нарийн шинжилгээний хариугаар бусад бэртлийн зэргийг тогтоох юм байна. Шинжилгээний хариу гарч бэртлийн зэрэг тодорхой болоход хагалгаа хийнэ гэдгийг Солонгосын эмч нар мэдэгдээд байгаа юм байна. Эмчилгээ хэвийн үргэлжилж биеийн байдал сайжрах аваас шинэ он гарахаас өмнө эх орондоо ирэх төлөвтэй байгаа аж.