УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Өнөөдрийн чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Санал хураалтын дүнд 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо.
З.Баянсэлэнгэ гишүүний намтар:
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль
- 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль Бага эмч мэргэжлээр
- 2003 онд Цагдаагийн академи Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2003 - 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
- 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
- 2007 - 2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
- 2008 - 2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга