УИХ-ын ээлжит бус чуулганаар шинээр томилогдох зургаан сайдын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдад томилохыг хэлэлцэж, санал хураалт явуулахад 60 гишүүний 55 нь зөвшөөрч 91.7 хувийн саналаар түүнийг Сангийн сайдаар томиллоо. Түүний товч намтар:
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1997 онд Бельгийн вант улсын Европын их сургууль Эдийн засагч мэргэжлээр
- 2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
- Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
- 1997 - 2000 онд Төрийн өмчит *НИК* компаний гадаад харилцааны мэргэжилтэн
- 2001 - 2006 онд "Гарьд Тур" ХХК-ий ерөнхий захирал
- 2006 - 2008 онд Тиара Монголиа төслийн удирдагч
- 2008 - 2012 онд Гадаад харилцааны дэд сайд
- 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн