Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.08. Мягмар гараг/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудлаар хэлэлцэж, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 98.3 хувийн саналаар дэмжиж томиллоо.
Түүний товч намтар: Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Доктор /Ph.D/ цолтой.
Тэрбээр 2006-2008 онд “ Экологи” ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан. Англи орос хэлтэй.