Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойн баяр наадамаар нутгийн тариаланчдын хамгийн том тарвасыг шалгаруулахад хамгийн том 14,8 кг жин татжээ.
Буянт сумынхан жил бүр ургацын баяраа хийж хамгийн том тарвас, мөн хүнсний төрөл бүрийн ногоог шалгаруулдаг аж. Өмнөх жилүүдэд хамгийн том тарвас 18 кг жин татаж байсан удаа ч бий гэнэ. Ногоочид жил жилийн ургацын баярт хамгийн том тарвас тарьснаа үзүүлэх гэж тарвасаа өөрөөсөө харамлан хамгаалж, арчилж бөөцийлдэг юм билээ.