Дорноговь аймгийн нийт бэлчээрийн 35 орчим хувь нь гантай байгаа аж. Ялангуяа Сайншанд, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын зарим нутгаар малын хамар хатгах ч өвсгүй шахам байгаа гэнэ. Тиймээс улсын хил дагуух зургаан сум буюу Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн зэрэг сумын 80 гаруй мянган толгой малыг хилийн бүсэд отроор өвөлжүүлэхээр холбогдох байгууллагууд шийдвэрлэжээ. Эдгээр сумын малчид хилийн цэргийн отрядуудтай энэ талаар гэрээ байгуулж эхэлсэн байна.