Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөгийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр буруутгагдаад байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзсаны улмаас түр завсарлаад байгаа билээ. Тодруулбал, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр ахаар нь барьцаалж, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэх гэж байж болно хэмээн үзээд хэрэгт хуваарилагдаад буй гурван шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байгаа аж.
Тэгвэл шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг өөрөөс нь татгалзсаны төлөө арга хэмжээ авахуулж, хариуцлага тооцуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргажээ. Тус гомдлыг хүлээн авсан тохиолдолд өмгөөлөгч Ц.Баасандоржийг нэг сая 930 мянган төгрөгөөр торгох юм байна.