Энэ онд нийгмийн даатгалын 11 байгууллагын барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны шавыг VII хороонд тавилаа. Тус дүүрэг нь хүн ам олонтой, нийт 65453 өрх оршин суудаг. Нийгмийн даатгалын хэлтэс нь дүүргийн 32 хорооны тэтгэврийн 32000, даатгуулагч 53220, нийт 277.5 мянган иргэнд даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор Баянхошуу, Ханын материал орчмын зургаан хорооны 50.000 гаруй иргэнд даатгалын бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломж бүрдэх аж. Барилгыг “Монгол дээвэр” ХХК гүйцэтгэн, ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөх гэнэ.