Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын холбогдох шүүх хурал үргэлжиллээ. Тухайлбал, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзсан учир ийнхүү завсарлаад байсан юм. Шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ өдөр хүргүүлсэн бол шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр өгсөн.
Мөн түүнчлэн тус шүүх хуралд хэргийн гол гэрчүүд ирээгүй бөгөөд харин УИХ-ын гишүүн М.Сономпил ирж, гэрчээр оролцож байгаа хэдий ч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулж, дараагийн шүүх хурлыг энэ сарын 15-нд хийх шийдвэр гаргажээ. Ийнхүү тус шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилж байгаа нь энэ юм. Үүнээс гадна шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзаад байсан өмгөөлөгч Ц.Баасандорж болоод Н.Шаравнямбуу нарт 740 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.