Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүл зүй
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-03-18
Урт цагааныг “самарсан” шигээ Гандангийн дэнжийг сүйтгэчих вий
Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны хоёрдугаар сарын 3-нд Урт цагааны нэг га орчим талбайд Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Тэрбээр “Доороо 196 машины зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар тооцоолсон. Нийслэлд ирсэн орон нутгийнхан, гадаадын жуулчид ч энэ гудамжийг үзэх учраас Монгол Улсын түүхийн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн” гэж байв.
2026-03-18
АН хэрхэн “тоглохоос” МАН-ын улс төр хамаарна
Эрх баригч намынхны эвлэрэл богино настай байжээ. Дүрэлзэж байсан галыг угаас бүрэн унтраагаагүй, уугиулаад орхисон учраас өнөөх нь дахин сэргэв. Ерөнхий сайдаас огцорсноос хойш УИХ-ын гишүүний ажлаа ч умартсан, хэдэн сар чуулгандаа суугаагүй Л.ОюунЭрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ил гарлаа.
2026-03-18
Төрөлтийн муруй доошилж, “5 сая”-ын амбиц алсрав
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан, “Өнөөдөр” сонины тоймч О.БатУндрахын нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-17
Шүүхийн байранд иргэдийн эрх зөрчигдсөөр байна
ливаа эрх зүйт төрийн нэг чухал хэсэг болсон шүүх нь хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг, зорилготой. Гэтэл өнөөдөр манай шүүх, тэдний үйл ажиллагаа явуулдаг байранд хүний эрх алхам тутамд зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Төрийн ордны хойно орших Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх.
2026-03-16
Фракцын “зодоон”-д сэнсэрсэн хотын улс төр
“Хотын төсөвт асуудал байвал түүнийг баталсан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Улаанбаатар хотыг удирдах дээд шатны байгууллагатай ярих хэрэгтэй. Хотын даргатай биш. Нийслэлийн ИТХ ээлжит бус IX хурлаар үнэмлэхүй олонхын саналаар баталсан төсөв шүү. Баянзүрх дүүргийнхэн бүтээн байгуулалтаа хийж, нийслэлд орлого нэмж төвлөрүүлэхдээ анхаарахын оронд албан тушаалд шунасан хувь хүний төлөө жагсах нь буруу.
2026-03-16
Эрх мэдлээрээ түрээ барьж, “аюулгүй бүс”-д халдагсад
Хувь хүний орон зайн талаарх ойлголт тааруугаас монголчууд өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулах явдал цөөнгүй. Гэтэл энэ нь бүр хил хязгаар давж, хотын даргаасаа эхлээд айлын гэрт “дайрч” ороод дайлуулж цайлуулан, төрсөн жил, төөрөг заяаг нь хүртэл яриулдаг моод дэлгэрэв.
2026-03-13
“Шоовдор хүмүүс”: Тоомжиргүй төр, торгуулиар тэлсэн төсөв
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд VI байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Л.Ганчимэгийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-13
Хуульгүй томилгоо
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан”-гаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд гутгаар байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-12
Тэтгэврийн реформ мартагдаж, түүнийг бүрдүүлэгчид цөөрчээ
“Би барилгын зураг, төслийн компанид ажиллаад дөрвөн жил боллоо. Үндсэн цалин 2.5 сая. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 2-2.1 сая төгрөг бэлэн авдаг. Хэдийгээр би залуу ажилтан, ажилд ороод удаагүй ч тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн нөхөн олговор зэргийг судалж, ойлгохыг хичээдэг. Хүн бүр л хөгширнө бас хөдөлмөрийн чадвараа ч алдах магадлалтай учраас тэр.
2026-03-12
Урлаг, спорт заалгүй улс, хувийн сургуулиуд олширчээ
Урлаг, спорт заалгүй улс, хувийн сургуулиуд олширсон таагүй мэдээтэй. Боловсролын яамныхны өгсөн мэдээллээр 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2026-03-11
Уучилчхаач дээ
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-03-11
ТУЗ-өөр халхавчилсан сайдын томилгоо
“Улстөржиж болохгүй ганц салбар бол эрүүл мэнд. Энэ салбарыг улс төртэй битгий хутгаач” хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат таван жилийн өмнө буюу тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа ийн ярьж байв. Ингэж цэцэрхэж сууснаа тэрбээр мартсан байж болох ч олон нийтийн ой санамжид бий байх.
2026-03-11
Алтны үнэ өссөөр, алт цэвэршүүлэх үйлдвэрээ ярьсаар байх уу
Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол баталсны 28, Бүгд Найрамдах Казахстан Улсын 30 сая ам.долларын өртөг бүхий алт, мөнгө цэвэршүүлэх патентыг үнэгүй эзэмших гэрээ байгуулж, Сонгинахайрхан дүүргийн XXXII хорооны нутагт тус улстай хамтран үйлдвэр барих газраа товлосны долоон жилийн ой энэ онд тохиож байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас байгуулсан ажлын хэсгийнхэн цэвэршүүлэх үйлдвэрийг судлахаар ХБНГУ-д ажиллажээ.
2026-03-10
Төсвөөрөө хамтдаа найрлая, нийслэлчүүд ээ
Төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл, ерөнхийлөн захирагчийн санал зэрэг нь Төсвийн болон Шилэн дансны тухай, мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг цөөнгүй хуулиар нийтэд ил тод байх ёстой, нээлттэй мэдээлэлд тооцогддог.
2026-03-10
Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн эрчүүдийн тулаан биш
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийн жил учраас эдүгээ намуудад сунгаа ид өрнөж байна. Сайн дураар өөрийгөө сойгчид, эсвэл олон нийтийн зүгээс “түлхэж” буй нь ч цөөнгүй. Гэвч горилогчдын дунд эмэгтэй хүн өдрийн од мэт байгаа нь нэгийг хэлнэ. Нэр нь дурдагдсан улс төрч бүсгүйчүүд түрүүчээсээ энэ мэдээллийг үгүйсгэж, өрсөлдөөнөөс татгалзаж байх юм.
2026-03-09