“Ирээдүйн ургамал хамгаалагч” өдөрлөг зохион байгуулав
Олон улсын ургамал хамгааллын өдрийн ач холбогдлыг таниулах зорилгоор оюутан, сурагчдад зориулсан “Ирээдүйн ургамал хамгаалагч” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Ургамал хамгааллын өдрийг энэжил “Ургамлын эрүүл мэнд бол нэг эрүүл мэнд” уриан дор тэмдэглэлээ. Ургамал нь хүн төрөлхтний хэрэглэж буй хүнсний 80, агаарын 98 хувийг бүрдүүлдэг. Тиймээс ургамал хамгаалах нь байгаль экологийн асуудал төдий бус нийгмийн эрүүл мэндэд ч хамааралтай гэж үздэг байна.
2025-05-13
Бөөрний архаг өвчтэй хүн шар будааг тохируулж хэрэглэх ёстой
“Шар будаа бөөрөнд сайн, давсагны чулуутай хүнд онцгойлон ач тустай. Шар будааг дэвтээж хандлан ууснаар богино хугацаанд бөөрний чулуу хайлж, шээсээр гарна. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй” гэсэн мэдээллийг баримт шалгагчид нягтлаад төөрөгдүүлсэн болохыг тогтоожээ.
2025-05-13
Америкт төрсөн анхны Тэргүүн хамба
Дэлхийд 1.4 тэрбум хүн шүтдэг католик шашны 267 дахь тэргүүнийг сонгох үйл явдал түрүүчийн тэргүүн хамбыг жанч халсны дараа энэ сарын 7-ноос эхлэн хамба нарын саналыг гурван удаа хураасны эцэст хэд хоногийн өмнө шийдвэрлэгдэв. Шинэ тэргүүн хамбын ширээнд 69 настай Роберто Фрэнсис Прево сонгогдож, XIV Лев нэрээр эрдэнийн сэнтийд залрах боллоо. Энэ хүн 1955 онд АНУын Чикагод төржээ.
2025-05-12
“Алтан өргөө” наадамд 66 орны 259 бүтээл өрсөлдлөө
13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмыг найруулагч Жян Шяошюанийн “To kill a Mongolian horse“ киногоор нээлээ. Эл кино нь Венецийн болон Бусаны кино наадамд өрсөлдсөн шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
2025-05-12